Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороооны 2016 оны 04 дүгээр сарын 20 ны өдрийн 03 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концертийн найруулга, хөтөлбөрийн төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг, удирдамжийг батлалаа.
Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалтад мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргжэлийн баг продакшнуудыг төсөл бэлтгэн оролцохыг урьж байна.
Төслийг нээлттэй сонгон шалгаруулалтын журмын дагуу хүлээн авч шалгаруулах тул төсөлд тавигдах шаардлага, төслийг хүлээн авах хугацааг удирдамжаас харна уу.
Холбоо барих утас: 321529, 99013783
//