“Найрсаг Улаанбаатар 2016” бизнес уулзалт амжилттай болж өндөрлөлөө
“Найрсаг Улаанбаатар 2016” бизнес уулзалт амжилттай болж өндөрлөлөө
2016-05-27

НИТХ-аас 2014 онд ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж тус хөтөлбөрийг Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран хэрэгжүүлж байна.

Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах төслүүд, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах бизнес зөвлөгөөнийг НЗДТГ, Нийслэлийн Аялал жуучлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар чуулга, Төрийн банк хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл болон Нийслэлийн Аялал жуучлалын газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцож, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд 2016 онд аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд 15 цогц үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын ажилтан, 1500 гаруй уран бүтээлч энэхүү үйл ажиллгаанд хамрагджээ. Үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотод хүрэлцэн ирж нийслэлд зохион байгуулсан урлаг, соёлын арга хэмжээнд оролцсон байна. Найраг Улаанбаатар хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийслэлд ирэх жуучдын тоо 3-6 хувиар өссөн гэсэн таатай мэдээг Нийслэлийн Аялал жуучлалын газраас өглөө. Харин 2016 онд уг хөтөлбөрийн хүрээнд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын нийт 19 цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.

//