“Ulaanbaatar book fair”-аар Монголын ном бүтээгчид, гадны соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэж 2017 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Ном бүтээгч, уншигчдын нэрлэж заншсанаар хаврын номын баяр маань өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон юм. 21 дэх “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээний онцлох сонирхолтой үзүүлбэр бол “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд юм.
“Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа, “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь нийслэл хотод болдог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг юм.
Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос гэх зэрэг орнуудын соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга, Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулна.
Номын баярын өдөр:
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
//