Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчдыг номтой нөхөрлүүлэх, номын сангийн фондын баяжилтыг сайжруулах, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” 12 дахь удаагийн өдөрлөгийг 2017 оны 12-р сарын 09-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд уламжлал болгон амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд 100 гаруй ном сонирхогч иргэд оролцлоо. Өдөрлөгөөр номын солилцоо болохоос гадна номын худалдаа явагдсан бөгөөд Хотын төв номын сангаас АХА тэмцээн, Номын сугалаа зэргийг явуулж, Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн шагналыг 5 хүүхдэд гардууллаа.
Мөн 2017 оны туршид зохион байгуулагдсан Номоо солилцъё өдөрлөгүүдэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал гардуулж цаашид тус өдөрлөгийг илүү өргөн хүрээнд явуулах талаар иргэдэд мэдээлэл өгч, санал солилцлоо.
2017 оны турш өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Улаанбаатар хотын нийтийн төв Номын сан, номын хандив өргөж ирсэн, хувиараа номын худалдаа эрхлэгч Н.Баасандорж, Хамтран зохион байгуулж, дэмжиж ирсэн Сайн уу? Миний Улаанбаатар ТББ, Номтой өглөө ТББ, Улаанбаатар чуулга, Улаанбаатар хотын музей, Интерном номын их дэлгүүр, Шар доктор брэндийн хамт олонд талархаснаа илэрхийлье.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
//