Монгол Улсын Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжу хотуудын ах дүүгийн найрамдалт харилцааны соёлын хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Намянжy хот дахь Монгол соёлын хотхонд ажиллах хамтлаг, уран бүтээлчдийг сонгон шалгаруулалтад бүртгэж байна.
Үүнд:
– Хөгжимчид: Дараах үндэсний хөгжмийн зэмсгээр мэргэжил эзэмшсэн, ажлын туршлагатай, гоцлол болон хамтлагаар тоглох чадвартай уран бүтээлч байх. Үүнд:
– Бүжигчид: Үндэсний болон орчин үеийн бүжиг бүжиглэх чадвартай мэргэжлийн бүжигчин, ажлын туршлагатай гоцлол болон хамтлагаар бүжиглэх ур чадвартай уран бүтээлч байх.
– Дуучид: Уртын болон ардын дуу, Монгол болон Солонгос нийтийн дуу дуулдаг мэргэжлийн дуучин, ажлын туршлагатай байх
– Уран нугараачид: Мэргэжлийн уран нугараач, ажлын туршлагатай, 18-аас дээш насны уран бүтээлч байх.
– Морин циркчид: Циркийн урлагийн төрөлд Морин циркийн гайхамшигт үзүүлбэрийг ур чадварын өндөр түвшинд үзүүлэх чадвар бүхий, ажлын туршлагатай мэргэжлийн уран бүтээлч байх.
– Тоннмейстер ба тогооч: Техник аппаратурыг ажиллуулж чадах мэргэжлийн тоннмейстр байх, ажлын тушлагатай мэргэжлийн тогооч байх,
Бүртгэл 2018 оны 1 дүгээр сарын 12-оос, 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-321529, 11-324537 дугаараас лавлана уу.
БАТАЛГААЖСАН АНКЕТ.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
2018.01.16
//