Нийслэлийн Соёл, урлагийн газар харьяа байгууллагуудтайгаа соёл, урлагийн ажилтны баярын хүндэтгэлийн хурал хийлээ. Хуралд БСШУС-ын Дэд Сайд Г.Ганбаяр хүрэлцэн ирж салбарын бодлого, цаашдын хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, баяр хүргэсэн ба Нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг Даргын орлогч Ш.Анхмаа оролцож Нийслэлийн Соёл, урлагийн газар болон харьяа байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудын талаар сонсож, салбарын нийт ажилтан албан хаагчдад баярын мэнд дэвшүүллээ.
Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан БСШУСЯ-наас СТА, жуух бичиг, НЗДТГ-аас НЗД- ын жуух бичиг, НСУГ-ын Даргын өргөмжлөл, ГБХЗХГ-ын Тэргүүний залуу мeдалаар соёл, урлагийн салбартаа амжилттай ажиллаж байгаа хүмүүстээ шагнал гардууллаа.
//