Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл / Arts Council of Mongolia/ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 10 дахь удаагийн “УЛААНБААТАР” олон улсын кино наадам 2018 оны 10-р сарын 22-ны өдөр Тэнгис кино театрт амжилттай нээлтээ хийлээ.
10 дахь удаагийн тус наадмыг “Од ба Гэгээ” УСК нээсэн юм. Харин өнөөдөр Онцлох орон буюу ОХУ-ын онц сонирхолтой, шилдэг уран бүтээлүүд үзэгч та бүхэнд хүрэх болно.
Эрхэм кино сонирхогч, кино уран бүтээлч Та бүхнийг “Улаанбаатар” олон улсын 10 дугаар кино наадамд оролцож дэлхийн болон Монголын шилдэг уран бүтээлүүдийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
//