Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн засвар шинэчлэлт, номын сангийн фондын баяжилтын ажил дуусч, нээлтээ хийлээ.
Номын сангуудыг мэдээллийн төв болгон хөгжүүлэх, хэрэглэгчдэд үйлчлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 3 номын санг засварлаж тохижуулах, фондын баяжилт хийхэд 500,0 сая төгрөгийг нийслэлийн төсөвт тусгуулсан.
Энэ ажлын эхлэл болж, Сонгинохайрхан дүүрэг дэх Улаанбаатар хотын нийтийн Төв номын сангийн салбар нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн Төв номын сангийн захирал Д.Индра болон холбогдох албаны хүмүүс, уншигчид, үйлчлүүлэгчид оролцов.
//