Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгууллаа.
Хоёрдугаар шатны шалгаруулалтын хоёр дахь өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг Зохиолч, Найруулагч СТА Б.Бат-Өлзий
“Наран ээжийн эрэлд” жүжиг, Багануур дүүрэг Найруулагч Б.Мөнх-Эрдэнэ, зохиолч Ю.Кайнер “Алтан үст охин” жүжиг, Баянзүрх дүүрэг Найруулагч СТА Я. Эрдэнэбал, зохиолч Н.Ганхуяг “Удган модны домог” жүжиг, Чингэлтэй дүүрэг Найруулагч МУГЖ Б.Жаргалсайхан, зохиолч Т.Бум-Эрдэнэ “Хайрлахын учир” жүжгүүдээр тус тус оролцлоо.
Уралдааны шилдгийн шилдгүүдийг шалгаруулах улаан хивсний ёслолын үйл ажиллагаа 04 дүгээр сарын 26-ны өдөр 15:00 цагаас Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болно.
//