Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодрууллаа.
Тус уралдаан 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатны шалгаруулалтаар нийслэлийн 7 дүүргийн 10 000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулсан байна.
Хоёрдугаар шат Улсын Хүүхэлдэйн театрт 2019 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч, шилдэг жүжиг 1, 2, 3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулжээ.
Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслол нь 04 дүгээр сарын 26-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгуулагдаж “Бидний театр 2019” жүжгийн уралдааны шилгүүдээр:
Мөн уралдааны нэрэмжит шагналаар
– Зохион байгуулагчдын нэрэмжит шагнал Сүхбаатар дүүргийн мэргэжилтэн Б.Алтантүлхүүр
– Монгол Улсын Хүүхэлдэйн театрын нэрэмжит шагнал Чингэлтэй дүүргийн “Хайрлахын учир” жүжгийн туслах дүрд тоглосон 37-р сургуулийн 11 а ангийн сурагч Т.Эрхэмзөнч/
– Шүүгчдийн нэрэмжит шагнал Баянгол дүүргийн “Наран ээжийн эрэлд” жүжгийн гол дүрд тоглосон Монгени цогцолбор сургуулийн 11д ангийн сурагч Э.Долгион нар хүртлээ.
//