ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2025-01-26

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон бидэнтэй хамтран ажилладаг бүхий л соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид, соёлын ажилтнууд, бидний үйл ажиллагааг үргэлж дэмжиж байдаг иргэд, байгууллагууд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Улиран одож буй 2024 онд Нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн харьяа соёл, урлагийн 11 байгууллагууд хамтран нийт 1470 удаагийн соёл, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулж, давхардсан тоогоор 13 мянга 814 уран бүтээлч, соёлын ажилтнуудтай хамтран ажиллаж, танхим болон задгай талбайн тоглолт, үйл ажиллагаанд 848 мянга 147 иргэд, жуулчдыг хамруулж, цахим орчинд 92 сая 935 мянга 035 хүнд хүргэсэн онцгой амжилттай ажилласныг дуулгахад таатай байна.

Бидний амжилт, бүтээлтэй үргэлж хамтдаа байдаг та бүхэнд талархал илэрхийлж, айлчлан ирж буй 2025 онд “Бүтээлч хот”-ыг бүтээх их үйлсэд хамтран зүтгэхийн ерөөл өргөж, сайн сайхан бүхнийг хүсье.

//