“ХӨХӨГЧИН” хэмээх модон МОГОЙ жилийн босгон дээр, луу жилийн отгон өдөр соёл, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын шилдэг ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, соёлын ажилтнуудад Монгол Улсын Засгийн газрын болон Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шагналыг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш гардуулан өглөө.
Төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС ОДОН”-ООР
– Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Хэвлэгч, сэлбэн засагч Хунчаан Цэдэн-Иш
Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань өндөөр үнэлэн, төрийн дээд одон медаль болох “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-ААР
– Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Номын санч Найданжавын Туул
– Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Номын сан-мэдээлэл зүйч Батбаярын Цэцэгмаа
– Соёлын төв өргөөний үйчлэгч Чулууны Заяа

Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань өндөөр үнэлэн, Монгол Улсын Засгийн газрын шагнал “СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” хүндэт тэмдэгээр
– Баянзүрх дүүргийн Тамгын газрын Дуучин, багш Эрдэнэбатын Анударь
– Баянзүрх дүүргийн Тамгын газрын Дуучин Батсүхийн Алтангэрэл
– Багануур дүүргийн соёлын ордны жижүүр Должингийн Амартүвшин
– Налайх дүүргийн соёлын ордны бүжгийн багш Дамдиндоржын Баатархүү
– Баянзүрх дүүргийн Тамгын газрын Найруулагч Чулуунбаярын Баярдэлгэр
– Чингэлтэй дүүргийн соёлын төвийн Хөгжмийн багш Баярсайхан Базаррагчаа
-Гэрэл зургийн “Дурсамж” холбооны Гэрэл зурагчин Лхагвасүрэнгийн Буянцэцэг
-Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хөгжимчин Лувсанцэрэнгийн Ганбаатар
– Баянзүрх дүүргийн соёлын ордны Ахмад уран бүтээлч Дашзэвэгийн Лхагвасүрэн
– Баянзүрх дүүргийн соёлын ордны Уртын дууны багш Төрмөнхийн Мөнхцэцэг
– Гэрэл зургийн “Дурсамж” холбооны Гэрэл зурагчин Батцэнгэлийн Мөнхнэмэх
– Улаанбаатар театрын дуучин Батзаяа Мөрөн
– Баянзүрх дүүргийн соёлын ордны ахмад уран бүтээлч Гэлэнгийн Мягмаржалбуу
– Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Ахмад уран бүтээлч Дэндэвийн Нямдулам
– Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Жижүүр Жаргалын Нямзаяа
-Гэрэл зургийн “Дурсамж” холбооны Гэрэл зурагчин Жанбалжавын Оюунгэрэл
– Улаанбаатар хотын нийтийн номын сангийн НБТҮТ-ном ажиллагч Хасбаатарын Сарантуяа
– Увс аймгийн дуу хөгжмийн багш Амаржаргалын Цогзолмаа
– Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Жижүүр Гочоогийн Цогтгэрэл
– Фокстрот клубын Бүжгийн багш Монхорын Цэндбаатар
– Баянзүрх дүүргийн соёлын ордны Ахмад уран бүтээлч Мажигжавын Энхтуяа
– Гэрэл зургийн “Дурсамж” холбооны Гэрэл зурагчин Лхасүрэнгийн Энхтүвшин

Соёлын салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлж, Монгол улсын соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны “ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
– Баянзүрх дүүргийн соёлын ордны Хэвлэл мэдээллийн олон нийтийн ажилтан Гансүхийн Алтанхишиг
– Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Номын санч-мэдээллийн ажилтан Жахыбек Рая
– Улаанбаатар хотын нийтийн номын сангийн Архив-бичиг хэргийн ажилтан Мөнхжаргалын Энх-Уянга
– Баянзүрх дүүргийн соёлын ордны Бичиг хэргийн ажилтан Мөнхжаргалын Янжиндарь
Монгол улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соёл гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань үнэлэн Нийслэлийн соёл, урлагийн газрын даргын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ӨӨР
– Багахангай дүүргийн соёлын ордны менежер Баярбаатарын Золзаяа нар тус тус шагнууллаа.