Улаанбаатар хотын түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэнд оруулах, дотоод гадаадын жуулчдыг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй соёл урлагийн арга хэмжээний талаарх мэдээллээр хангах, гадаад дотоодын жуулчдын сонирхол татсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах зорилгоор санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичигт Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батцэнгэл, Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Баттулга нар гарын үсэг зурав.
//