Нийслэлийн Соёл урлагийн газар,  Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтран “Их хотын залуучуудын соёл” сэдэвт лекцийг  хамтран зохион байгууллаа.

Шинжлэх ухаан технологийн их  сургууль нийт 30 гаруй мянган оюутантай монголын томоохон сургуулийн нэг бөгөөд жилд 5000 орчим оюутан шинээр элсүүлдэг.Иймд шинэ оюутнуудад зориулан тус сургууль нь “Багш, оюутны долоо хоног” хөтөлбөрийг хоёр дах жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан “Их хотын залуучуудын соёл” сэдэвт лекцийг зохион байгуулж хамтран ажиллалаа.

Энэхүү сэдэвт лекцийн  хүрээнд шинэ оюутнуудад соёлын тухай хууль, дүрмийн зүйл заалт дах соёлын үнэт зүйлийг бүтээх эзэмших, хадгалах хамгаалах, судлан дэлгэрүүлэх, монгол үндэстэн угсааг дээдлэх, хэл соёлоо уламжлан өвлөх-өвлүүлэх, соёлын түүхийн дурсгалт зүйл, соёл, урлагийн бүх талын уран бүтээлтэй танилцах, соёлын гадаад харилцаа-хамтын ажиллагааны ач холбогдол зэрэг соёлын олон талын сэдвийг хөндөн санал солилцсон бөгөөд түүнчлэн соёлтой байх хамгийн түгээмэл тохиолдлууд болох нийтийн тээврээр хэрхэн  үйлчлүүлэх, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, хог хаягдалтай тэмцэх нь өөрөөсөө эхлэх бусдад үлгэр дуурайлал үзүүлэх, олон нийтийн харилцаанд зөв боловсон оролцох, хотын соёл иргэншлийг бүтээлч сэтгэлгээгээр баяжуулан бүрдүүлж түгээн дэлгэрүүлэхэд бие хүнээс буюу их хотын  оюутан залуучуудын соёлоос эхлэх тухай ойлголт өгч лекцийг амжилттай зохион байгуулж ажилалаа.

Recommended Posts