Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Монголын балетын хөгжил сан”-тай хамтран “Цөмөөхэй балет” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Ингэснээрээ жил бүрийн шинэ жилээр олон улсын сонгодог урлагийн театруудад тавигддаг “Цөмөөхэй”  балетыг нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад толилуулах боломжтой болж байгаа юм.

“Цөмөөхэй балет” төсөл нь Монголд анх удаа сонгодог урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар хэрэгжиж байгаа балетын анхны том төсөл гэж үзэж болно.

Энэхүү төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Мodern of  Night” тоглолтыг Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж байна. Толглолтод Монгол улсын Гавъяат жүжигчин, дэлхийн шилдэг балетчин Д.Алтанхуяг болон Boston Ballet –ийн нэр хүнд бүхий уран бүтээлчид оролцох юм.

Recommended Posts