НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЧ БАЙГУУЛАГДСАНЫ 375 ЖИЛИЙН
ОЙД ЗОРИУЛАН МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ШАГНАЛТ,
АРДЫН ЖҮЖИГЧИН ДАГВЫН ЛУВСАНШАРАВ АГСНЫ НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН
НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ 22 ДАХЬ УДААГИЙН
УРАЛДААНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдааныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулаа.
Уралдааны анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдэд 2014 оны 10 дугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд, хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Анхан шатны шалгаруулалтанд Нийслэлийн 9 дүүргийн 74 сургуулийн 4000 гаруй хүүхэд оролцсоноос төгсгөлийн шатны шалгаруулалтанд 9 дүүргийн 21 сургуулийн 1530 хүүхэд, 27 багш авъяас чадвараа сорин оролцлоо.
Уралдааны
Шагналтнуудын нэгдсэн гала тоглолтыг Нийслэлийн өдрийн хүндэтгэлийн нэгэн гол арга хэмжээ болгон 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулах юм.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
//