“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН
ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ
“ГЭГЭЭН МУЗА-12” ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН НААДАМ
Хэзээ: 2015.05.17-23
Хаана: УДЭТеатр
2015.05.23-ны 15.00 цагт “Улаан хивс”-ний баяр
2015.05.23-ны 16.00 цагаас “Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа”
Ерөнхий зохион байгуулагч: “Гэгээн Муза” академи – ITI
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
Хамтран зохион байгуулагч: Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны Яам
Улсын Драмын Эрдмийн Театр
Дэмжигч байгууллагууд: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн
Төлөө Үндэсний Газар
Улсын Хүүхэлдэйн Театр
Монголын Урлагийн Ажилтны Холбоо
Онцлог: 1. “Гэгээн Муза” академийн удирдлагууд Армен улсад зохион байгуулсан Олон Улсын Театрын Институтын /ОУТИ/ 34 дэх их хуралд оролцож наадмын үйл ажиллагааг танилцуулан, “Гэгээн Муза” наадмыг олон улсын наадам болсныг баталгаажуулан бүртгүүлсэн.
2. “Гэгээн Муза-12” дахь наадам “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл”-ийн төрлүүдээр зохион байгуулагдана.
3. “Гэгээн Муза-12” дахь наадамд Монгол, Орос, Герман, Швейцарь, Солонгос, Коссова, Эстон, ОХ-ны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцоно.
4. “Гэгээн Муза-12” дахь наадмын хүрээнд “Mono day’s”- өдрүүдээр дараах сургалтууд болон үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Үүнд:
“Нэг хүний жүжигт – найруулах, жүжиглэх арга ажиллагаа” / Удирдах багш: “Гэгээн Муза -10” дахь наадмын “Нэг хүний жүжгийн төрөл”-ийн “Шилдэг эрэгтэй жүжигчин” алтан цомын эзэн, Коссовагийн (ОУТИ)-ийн Ерөнхийлөгч, Коссовагийн “Нэг хүний жүжиг”-ийн фестивалийн хорооны дарга Ментор Зумбераж
“Нэг хүний жүжгийг хэрхэн бичих вэ?” сургалт – Удирдах багш: Наадмын зочин шүүгч, (ОУТИ) “Нэг хүний жүжгийн хороо”-ны гишүүн, зохиолч, найруулагч Нина Мазур
“Гэр театр”-ын нээлт – 2015.05.20-ны 09.00 цагаас
“Гэгээн Муза-12” дахь наадамд
өрсөлдөх бүтээлүүд:
Хөгжимт жүжгийн төрөлд:
• УДЭТеатрын бүтээл “Чөлөөт хос”
• Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Галдан бошигт хаан”
• ОХ-ны Буриад улсын ДУАТ-ын бүтээл “Өнгөрсөн цагийн салхи”
• БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Хаан титэм” соёлын компаний бүтээл “Хар торгон хамжаар”
Хүүхдий жүжгийн төрөлд:
• УХТ-ын бүтээл “Арван хоёр сар”
• Орхон аймгийн ХЗТ-ын бүтээл “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”
• “Шилдэг өнгө” продакшний бүтээл “Алладины шидэт дэнлүү”
• Солонгос улсын “Төсөөллийн байшин” театрын бүтээл “… Дараа”
Нэг хүний жүжгийн төрөлд:
• “Хүний дуу хоолой” /Монгол/
• “Ялаа” /Монгол/
• “Хайрт минь би чамайг хүлээж байна” /Монгол/
• “Ашгүй бүх юм дууслаа” /Монгол/
• “Танихгүй эмэгтэй захидал” /Монгол/
• “Улаан дэнлүүт асар” /Монгол/
• “Гараа надад өгөөч” /Орос/
• Амок /Коссова/
• “Ганцаараа” /Эстон/
• “Анир чимээгүй хэрэв мэдсэн бол” /Швейцарь/
Хүүхэд оролцоотой бүтээлийн төрөл:
• Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Сүүлчийн шалгалт” “Муурын байшин”
• Баянхонгор аймгийн Жаргалант сумын Соёлын төвийн бүтээл “Өвгөн бар хоёр” бүтээлүүд
Наадмын шагналын төрөл: 1. БСШУ-ны сайдын нэрэмжит “Шилдэг залуу” уран бүтээлч
2.”Гэгээн Муза” академийн нэрэмжит ахмад уран бүтээлчдэд олгодог “Хүндэт Муза”
3. Шүүгчдийн нэрэмжит “Тусгай шагнал”
4. Шилдгийн шилдэг бүтээлд олгох “Гранпри”
Наамын зохион байгуулах хороо
“Гэгээн Муза” академи
www.facebook.com/saintmuse/
www.saintmuse-iti.mn
Харилцах утас: 322132, 88705576, 88087088
//