Мэргэжлийн морин хуурчдын олон улсын 4 дүгээр уралдааны бүртгэл эхэллээ
Мэргэжлийн морин хуурчдын олон улсын 4 дүгээр уралдааны бүртгэл эхэллээ
2015-05-26

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг алдарт хуурч Г.Жамъянгийн нэрэмжит Мэргэжлийн морин хуурчдын олон улсын 4-р уралдааны бүртгэл 2015 оны 5 дугаар сарын 25-аас эхэллээ.

Оролцогчид Нийслэлийн Соёл, урлагийн газар /Соёлын төв өргөө “Г” корпус 503 тоот/ -т өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Бүртгүүлэхээр ирэхдээ:

1. 9х12 хэмжээний өнгөт зураг 1 ширхэг, 3х4 хэмжээний цээж зураг 1 ширхэг

2.Өөрийн товч танилцуулга /Иргэншил, байгууллага, төрсөн огноо, мэргэжлийн чиглэлээр оролцож    байсан уралдаан тэмцээн, шагнал, айлчлан тоглосон улс орон, мэргэжлийн багш г.м/

3. Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг авч ирнэ.

ЖИЧ: Хөдөө орон нутгаас болон гадаадаас оролцох оролцогчид info@nsug.ub.gov.mn цахим хаягаар бүртгүүлж болох бөгөөд бүртгэлтэй холбоотой мэдээллийг 11-321529, (Факс: 976-11-324537), 99043185 дугаарын утаснаас лавлана уу.

//