“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ, УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ, ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ БОЛНО
“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ, УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУДЫГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ, ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ БОЛНО
2016-02-18

Нийслэлийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. НИТХ-ын 2014 оны 19/24 дүгээр тогтоолоор батлагдсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 7 үндсэн зорилтыг дэвшүүлсэн ба эдгээр зорилтын хүрээнд 2016 онд 25 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Нийслэлд жуулчдыг татах урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах зорилтын хүрээнд үндэсний их баяр наадмын өдрүүд болон бусад хугацаанд олон нийтийг хамарсан 19  соёл, урлагийн үйл ажиллааг зохион байгуулна. Эдгээрийн дотор “Даншиг наадам-Хүрээ цам”, Сонгодог урлагийн үдэш, “Плей тайм” амьд хөгжмийн наадам, “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, төв талбайд зохиогддог цуврал фестивалиуд зэрэг 2015 оноос эхэлсэн жуулчдын сонирхлыг ихээр татаж буй  соёл, урлагийн үйл ажиллагаанууд багтсан.

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд зохион байгуулах Соёл, урлагийн үйл ажиллагаануудыг танилцуулах уулзалт, хэвлэлийн хурал  2-р сарын 22-ны өдрийн 11 цагт Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд болно.

 

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Утас: 321925

//