10 дугаар сарын 28 Баасан гараг

9:00 Нийслэлд Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 1 дүгээр дамжааны оюутнуудын хотын аялалын нээлт
Хаана: Монголын Үндэсний музейд

10:00 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт
Хаана: Соёлын төв өргөөнд

11:00 “Их хотын хямдрал-377” хямдралтай, урамшуулалтай өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт

11:10 ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдааныг шалгаруулах ёслолын ажиллагаа
Хаана: Д.Сүхбаатарын талбайд

12:00 Нийслэлийн “Тэргүүний өрх, гэр”-ийг шалгаруулах ёслолын ажиллагаа
Хаана: НЗДТГ-ын Б зааланд

14:00 Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол Улсын Ардын жүжигчин, Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт
Хаана: Соёлын төв өргөөнд

19:00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолын ажиллагаа
Хаана: Шангри-Ла центрийн “Ballroom” хүндэтгэлийн танхимд

10 дугаар сарын 29 Бямба гараг

10:30 Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа

Хаана: НЗДТГ-ын А зааланд

11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол
Хаана: Монгол Ардын намын байрны урд талын цэцэрлэгт хүрээлэнд

11:30 Нийслэлийн туг мандуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа

Хаана: Д.Сүхбаатарын талбайд

13:00 Нийслэл, дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдах спортын арга хэмжээний нээлт

Хаана: “Эрэл” дунд сургуулийн зааланд

15:00 Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт

15:10 “Хүндэт донор” иргэдэд шагнал гардуулах

15:15 Их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдааныг шалгаруулах ажиллагаа
Хаана: Соёлын төв өргөөнд

Recommended Posts