Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 13 ны өдрийн А/2016 дугаар захирамжийн дагуу “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” хүүхдийн баярын үйл ажиллагааг Д. Сүхбаатарын талбайд 2017 оны 6 дугаар сарын 1- ний өдөр зохион байгууллаа.
Нийслэлийн Соёл урлагийн газар төв тайзны үйл ажиллагаа, талбайн тохижилт, ерөнхий зохион байгуулалтыг хариуцан ажиллаа.
Энэ удаагийн “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагаа нь үндэсний уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууддаа сурталчилан таниулах, цаашид байнгын хэрэглээ болгож уламжлалт соёл, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн уламжлуулах контентуудыг бий болгох зорилгоор зохион байгуулагдсан.
Баярын төв тайзны үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын орлогч, хүүхдийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Энхтөрийн баталсан хөтөлбөрийн дагуу 11:00-16:00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд тоглолтод нийт 2000 гаруй хүүхэд багачууд, хүндэтгэлийнн параданд нийт 1000 гаруй хүүхэд багачууд оролцлоо.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
//