Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол урлаг, үндэсний бахдам соёлоо сурталчлах зорилгоор “Үндэсний бахархал” урлагийн тоглолтыг 2017 оны 7-р сарын 10-ны 21 цагаас их жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол түмэндээ зориулан тоглолоо. Үндэсний бахархал урлагийн тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол улсын Үндэсний урлагийн их театр хамтран зохион байгуулсан бөгөөд тус тоглолтоор үндэсний өв соёлын гайхамшгийг бахархалтайгаар харуулж чадсан бөгөөд, үндэсний урлагийн алдартнууд үе үеийн суут бүтээлүүдээрээ үзэгч түмнийхээ мэлмийг баясгалаа. “Үндэсний бахархал” ийнхүү хөглөгдлөө.
//