Нийслэлийн нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж өнгө үзэмж нэмж байгаа хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдээ урамшуулах зорилготой 6 дахь удаагийн “Гаруда 2018” ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж шилдгүүдээ шалгарууллаа.

 1_20181028094904

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2018”

 Шилдэг франчайзинг – Circle K – конвениенс дэлгүүр

Тус дэлгүүр нь одоогийн байдлаар дэлхийн 25 улсад 12.547 салбар дэлгүүртэй. Олон улсын хэмжээнд нэгдсэн нэг стандарт баримтлан ажилладагаас гадна тухайн улс орныхоо хууль дүрэм, стандартыг мөн мөрдөж ажилладаг дэлгүүр юм.

 Шилдэг барилга байгууламж – “Бид энд Бид” ХХК “Шинэ сонголт” их дэлгүүр

Газар хөдлөлтийн 8 балдд тэсвэртэй. Төмөр бетон, ган карказаар хийсэн. Орчин үеийн технологи, өнгө хувирах чадварын хувьд нарны гэрлийн тусгалаас хамааран 3 өнгөөр хувирдаг, 3D пасадтай. Эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тохилог оффисын байр, худалдааны төв юм.

 Шилдэг дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн салбар – “Монгол Базальт” ХХК

Эрдэс хөвөн, дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэгч цор ганц үйлдвэр юм. Түүхий эд материал, байгалийн цэвэр чулууг боловсруулан гаргаж авдаг. Галд шатахгүй, дуу чимээ, дулаан тусгаарлалт өндөр. Байгальд ээлтэй ногоон шошго авсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ажлын хүрээнд хотын төвийн дүүргүүдэд давхардсан тоогоор 150 мянга гаруй иргэдэд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр гэр сууц дулаалах, дулаалсны дараа гарах үр дүнг танилцуулсан сургалтыг явуулсан. Мөн утааны 1-3 дугаар бүсүүдэд төрийн болон өөрийн хөрөнгөөр 100 гаруй айлыг жишиг хороо, загвар өрх болгон дулаалсан.

 Шилдэг брэндинг – “Денимон” ХХК Urban brand

Деним боловсруулах технологийг нутагшуулсан оёдлын анхны үйлдвэр юм. Urban brand нэрийн дор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргаж Улаанбаатар хотод 15 салбар дэлгүүр, орон нутагт 16 гэрээр борлуулагчаар худалдаалдаг. Уламжлалт монгол үндэсний хувцсыг өдөр тутмын чөлөөт хэв маягтай хослуулсан “Хүрээ” коллекц нэрийн дор борлуулж олны хүртээл болгоод байгаа бөгөөд Монгол үндэсний хувцас борлуулалтаар зах зээлд тэргүүлэгч болжээ.

 Шилдэг авто зам, дэд бүтцийн салбар – БНХАУ-ын Элчин сайдын яам

Монгол Улс болон Улаанбаатар хотын хэмжээнд гүүрийн төслийн ажил нь 3 хэсэгт огтлолцсон анхны олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж юм. Уг зам нь нийт 250.2 м урт, 20.5 м өргөн газар хөдлөлтийн 9 баллд тэсвэртэй. Улаанбаатар хотод анх удаагаа хийгдэж буй гүүрэн байгууламж юм.

2_20181028094908 6_20181028094910

 

Тусгай байр

Ус сувгийн удирдах газар

Нийслэлийн Авто зам хөгжлийн газар

“Дүнхэн уулын буурал улиастай” ХХК

“Үлэмж органик” ХХК нар тус тус шалгаран нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2018” цом гардан авлаа.

14_20181028094914 5_20181028094905

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts