ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

1961 онд Олон улсын театрын нийгэмлэгээс Дэлхийн театрын өдрийг 03-р сарын 27-ны өдөр тэмдэглэж байх саналыг гаргаж гишүүн орны театрууд өнөөдрийг хүртэл тэмдэглэн иржээ.

Түүхэн тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан Монголын театрын гал голомтыг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл түүчээлэн ирсэн үе үеийн олон арван уран бүтээлчид, урлагийн зүтгэлтнүүддээ халуун баярын мэнд дэвшүүлье.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ЗӨВ ЗАН ЧАНАР – ХОТЫН СОЁЛ” ИЛТГЭЛИЙН УДИРДАМЖ

Зорилго
– Ерөнхий Боловсролын сургуулийн Багш нар зааж байгаа хичээлийнхээ хүрээнд сурагчдад зөв зан чанарт сургах үйл ажиллагааг хэрхэн явуулж байгааг судлах;
– Хүүхдүүдийг багаас нь зөв зан чанарт төлөвшүүлж, хотын соёлд суурь өөрчлөлт хийх боломжийг гаргаж ирэх;
– Сурагчдад заах зөв зан чанарын хичээлийн агуулгыг боловсруулахад багш нарын суурь ойлголтыг судлах, нэмэгдүүлэх;
– Уг хичээлийг заахад багш нарт юу хэрэгтэй байгааг тодруулах;

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг идэвхтэй оролцохыг хүсьe.

Лавлах утас: 77121112, НСУГ 11321529

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
“ӨӨРЧЛӨЛТИЙГ ЧИГЛҮҮЛЭГЧ ТӨВ” ТББ

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРААС ЗОХИОГЧИЙН ЭРХ, ОЮУНЫ ӨМЧИЙН АСУУДЛААР ЯВУУЛЖ БУЙ ЦУВРАЛ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, “Сувд партнерс” ХХНөхөрлөлтэй хамтран зохион байгуулж буй “Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх цуврал лекц, сургалтууд СУИС-ийн төгсөх курсийн оюутан залуусын дунд амжилттай үргэлжилж байна.
4 дэх удаагийн тус сургалтад СУИС-ийн Дуулах урлагийн тэнхим, Багш урлагийн болосролын тэнхимүүд хамрагдлаа. Сургалтыг удирдан явуулж буй Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний “Сувд партнерс” ХХНөхөрлөлийн захирал, өмгөөлөгч Э.Болорчулуун оюутнуудын асуултад нээлттэй хариулж, тэдэнд тохиолдсон жишээнүүд дээр ажиллан, тайлбар хийж байгаа нь оюутнуудад өөрсдийн бүтээл, оюуны өмчөө хамгаалахад маш сайн туршлага болж байгаа юм.
Дараагийн сургалт 03 сарын 29-нд СУИС-ийн хичээлийн II байранд 16:20 цагт болно.

НАМЯНЖУ ХОТ ДАХЬ “МОНГОЛ СОЁЛЫН ХОТХОН”-Д АЖИЛЛАХ УРАН БҮТЭЭЛЧДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН ГАРЛАА

 БНСУ-ын Намянжу хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Намянжу хотын “Монгол соёлын хотхон”-д ажиллах мэргэжлийн уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газар, UBS Телевизийн удирдлагууд 2017 оны 03 сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг 2017 оны 3 дугаар сарын 14-өөс, 16-ны өдрүүдэд Соёлын Төв Өргөө, Нийслэлийн Улаанбаатар чуулгын удирдлагуудтай хамтран зохион байгуулж, нийт бүртгүүлсэн 125 уран бүтээлчдээс 33 уран бүтээлчдийг шалгарууллаа.

Сонгон шалгаруулалт нийт 2 үе шаттай зохион байгуулагдсан ба Монголын талаас Ч.Чинбат (МУГЗ), Ч.Буянхишиг (МУГЗ), Д.Алтантуул (МУГЗ) нарын шүүгчдийн үнэлгээн дээр үндэслэн БНСУ-ын Намянжу хотын Соёл, аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга Жон Хэ Гён тэргүүлэгчтэй төлөөлөгчидтэй хамтран шийдвэрийг гаргалаа. Шалгарсан уран бүтээлчид 2017 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуустал Намянжу хот дахь Монгол соёлын хотхонд үндэсний язгуур урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэрийг Солонгосын ард түмэнд толилуулах юм.

Untitled-1

Сонгон шалгаруулалтад тэнцсэн уран бүтээлчдийн нэрс:

Хөгжимчид:

  1. Баярсайханы Энхнасан /морин хуур/
  2. Чулуунбаатарын Бадамдарь /ёочин/
  3. Бадамсэрээжидийн Донидсүрэн /ятга/
  4. Бахуягийн Батжаргал /лимбэ/
  5. Дэлгэрийн Ганболд /их хуур/
  6. Доржготовын Энхбилэг /шанз/
  7. Баттулгын Мѳнхжаргал /морин хуур/

Бүжигчид:

Эрэгтэй:

  1. Саруулын Галбадрах
  2. Батзаяагийн Батгэрэл
  3. Отгонбаатарын Тулга

Эмэгтэй:

  1. Раднаабазарын Ариун-Эрдэнэ
  2. Сандагийн Баярцэцэг
  3. Ишжамцын Цацралсүрэн

Дуучид:

  1. Нармандахын Мөнхжаргал /гоцлол дуучин/
  2. Ганхуягийн Баасансүрэн /уртын дуучин/

Морин циркчид:

  1. Дашнямын Батбаяр
  2. Баярмаагийн Сансар
  3. Пүрэвсүрэнгийн Мөнх-Оргил
  4. Батзаяагийн Хангал
  5. Дамдиндоржийн Раднаарагчаа
  6. Сэрээтэрдоржийн Дагвасүмбэрэл
  7. Санзайн Отгончимэг
  8. Отгондүүгийн Тунгалаг-Эрдэнэ
  9. Насан-Өлзийн Отгонбаяр
  10. Даваагийн Дагва
  11. Цэрэнчимэдийн Төгсбаясгалант
  12. Мөнхдагвын Батбагана
  13. Батцэцэгийн Мөнхдалай
  14. Элдэв-Очирын Өнөрбаясгалант

Тоннмейстр:

  1. Сандуйн Мөнхбат

Тогооч:

  1. Энхжаргалын Мөнхзул

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГЙИН ГАЗАР МОНГОЛЫН ЗОХИОЛЧ, ХѲГЖМИЙН ЗОХИОЛЧ, НИЙТЛЭГЧДИЙН НИЙГЭМЛЭГТЭЙ (MOSCAP) ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон уран бүтээлчдийн эрхийг бодитоор хамгаалахын тулд тѳрийн болон тѳрийн бус байгууллага, хамтын удирдлагын байгууллага, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

Монголд албан ёсны бүртгэлтэй хамтын удирдлагын байгууллага болох MOSCAP-ийн Гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатартай цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ИРГЭД НОМОО СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачилж, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулсан “Номоо солилцъё” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 12-оос 13 цагийн хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Өдөрлөгийг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нээж үг хэлэхдээ: “Иргэд уншсан номоо бусадтай хуваалцах, номоор дамжуулан танилцан нөхөрлөх, номын тухай ярилцах сайхан боломжийг бүрдүүлэхийн тулд энэ өдөрлөгийг санаачиллаа. Цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Номоо солилцохоор төв талбайд хүүхэд багачууд, залуучууд, иргэд, зохиолчид, уншигчид ирсэний дотор ахмадууд багагүй байсан юм. Тэд өдөрлөгийн талаар сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт ирэх газартай, ярих сонинтой байх нь гэж ам сайтай байлаа. Өөрийн уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, бусдын уншсан номоор солилцох нь энэхүү өдөрлөгийн гол онцлог юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас цаашид сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт ном солилцох өдөрлөгийг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байх зөвшөөрлийг олгосонд уншигч, эрхэм номын садангуудын өмнөөс талархаж буйгаа илэрхийлье.

Өдөрлөгт 300 орчим хүн ирсэний олонхи нь түүх, уран зохиолын ном сонирхож байсан бол хамгийн залуу 5 настай уншигч үлгэрийн ном хайж ээж, эгчийн хамт ирсэн байлаа. Мөн өдөрлөгийн үеэр номоо солилцсон хүмүүст Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн уншигчийн үнэмлэх нээлгэх эрхийн бичгээр урамшууллаа.

DSC_6805

DSC_6800

DSC_6757

DSC_6752

DSC_6748

DSC_6516

DSC_6548

DSC_6566

DSC_6575

DSC_6708

DSC_6716

“Цөмөөхэй” балет бүжгэн жүжигт тоглох хүүхдүүдийн бүртгэл эхэллээ.

“Цөмөөхэй балет”

НЗДТГазраас толилуулж буй “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн ДБЭТеатрт 2014 оны 12-р сарын 24-нөөс 28-ны хооронд тавих гэж байна.

Цөмөөхэй балет нь шинэ жилийн уур амьсгалыг нэмэгдүүлж, гэр бүлээрээ хамт  сонгодог орчинд баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломжийг олгох, мөн хүүхэд залуусын сонгодог урлагын боловсролд өчүүхэн бага боловч хувь нэмэр оруулах олон сайн талтай хэмээн Монголын Балетын Хөгжил Сан зорин ажиллаж байна. Мөн тоглолтын нэгэн онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-12 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагын сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм.

Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн УДБЭТеатрын касс болон жижүүр дээр 11 сарын 19 ны дотор биечлэн авчирч өгнө. Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Шалгарсан хүүхдүүд  Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх  мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн синфоний найрал хөгжимтэй бүжих болноо.

Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна.

 

  1. 1.      НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХСангийн байранд хүлээлгэн өгөх.
  2. 2.      МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/
  3. 3.      УДБЭТеатрын веб хуудас болон касс
  4. 4.      “Балет Студи 22” сургуулийн байр. /Хан-Уул дүүрэг, Рапид харш хороолол, 30-р байр 99178655, 99029050/

Бүртгэлийн хуудсыг  татах

Галзуу хулгана нээлтээ хийлээ

Өнгөрсөн баасан гараг буюу 2013 оны 8-р сарын 24- ний өдөр  Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхэд, залуусын дунд хүлээлт үүсгээд байсан “Галзуу хулгана” тоглоомын нээлт боллоо. Нээлтэнд Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Г.Ганхүү болон Нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн дарга М.Мөнхсайхан нар урилгаар оролцож,   A Sound, Kiwi, Tatar, Anemone, The Lemons, The Colors, Vatame, BX, Баажий, Цэлмүүн зэрэг  уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.
Нийслэлийн Соёл  урлагийн газраас хэрэгжүүлж буй “Инээсэглэлтэй Улаанбаатар ” аяны нэг хэсэг  болох  тус тоглоом нь 680 метр урт, 40 метр өндөр бөгөөд цагт 80 километр хурдалдаг, нэг удаа 24 хүн сууж тоглох боломжтой бөгөөд тасалбарын үнэ 6 мянган төгрөгөөр иргэдэд үйлчлэх юм.

Хятад улсын Жилинь мужтай хамтран ажиллахаар боллоо

05 дугаар сарын 03-нд Хятадын соёлын төвтэй хамтран Хятад улсын Жилинь мужийн төлөөлөгчид болох Жилин мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Жи Вэй, Жилин мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дарга Үй Хун Шөн, Жилин мужийн Ардын засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх газрын дарга Жэн Ган, Жилин мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны хэлтсийн дэд дарга Циү Жао Мин, Жилин мужийн Дуу бүжгийн чуулгын хязгаарлагдмал хариуцлагатай компаний бүжиг дэглээч Жао Син, тус газрын дарга Б.Батцэнгэл, урлаг уран сайхны хэлтсийн дарга М.Мөнхсайхан, газрын зөвлөх С.Цогтбаяр, мэргэжилтэн Г.Заяа нар уулзан ирэх намар 2 хотын соёлын өдрүүдийг өөрсдийн хотууддаа зохион байгуулах талаар ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцов.