Багахангай дүүргийн соёлын ордон
Багахангай дүүргийн соёлын ордон

https://www.facebook.com/-цахим хуудсаар зочлох

Багахангай дүүргийн Соёлын ордон нь 1997 онд “Залуучуудын Соёлын төв ” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж анхны эрхлэгчээр нь ЗДТГазрын НХХ-ийн хэлтсийн дарга Ц. Дэнсмаа хавсран ажиллаж байв. 2001онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж өөрийн байраа бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой болсон. Захирлаар нь Ж. Баярбаатар 2001.12.16- ны өдрийн засаг даргын захирамжаар томилогдон, захирал, зохион байгуулагч, үйлчлэгч ба сахиул гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байв.

2006 оны 1-р сараас Соёлын ордны захиралаар П. Нямжав томилогдон ажиллаж байна. БСШУ-ны сайдын 83-р, НСУГазрын даргын 16 тоот тушаалыг мөрдөж Захирал, Соёлын менежер, арга зүйч зохион байгуулагч, хөгжмийн багш, дууны багш, уртын дууны багш, морин хуурын багш, бүжгийн багш, кино техникийн ажилтан, номын санч мэдээллийн  ажилтан, архив, бичиг хэрэг, ня-бо, касс нярав, цахилгаанчин сантехникч, тайзны ажилтан, үйлчлэгч гэсэн 16 орон тоотойгоор Багахангай дүүргийн 1,2-р хорооны 3500  орчим хүн амын дунд соёл урлаг, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангах, тэдний хүсэл сонирхол насны онцлогт тохируулан соёл хүмүүжил олгох авьяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилго тавин үйл ажиллагаа явуулж байна.

Тус ордон нь 140433.2 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 24432.2 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, жилдээ  123856,2 мянган төгрөгийн төсөвтэй, 3.0 сая төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлоготой ажиллаж байна.

Тус ордон нь иргэдэд соёл урлагийн үйлчилгээг үзүүлэх сургах, хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв үр ашигтай өнгөрөөх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний авьяасыг нээн илрүүлэх, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх, чанартай уран бүтээл хийх, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, ардын авъяастнуудыг үйл ажиллагаандаа оролцуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

//