Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын албан хаагчдад зориулсан сургалт боллоо

Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа соёл, урлагийн байгууллагуудын албан хаагчдад зориулан “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй” сэдвээр болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисстой хамтран “Хүний эрх”, “Жендэр”, “Хүний соёлын эрхийг хангахад соёл, урлагийн салбарын төрийн байгууллагын үүрэг оролцоо” сэдвээр сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байранд зохион байгууллаа

НИЙСЛЭЛЧҮҮД ТА БҮХНИЙГ “УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” БАЯРЫН ЦЭНГҮҮНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА


Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэддээ зориулан арванхоёрдугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 2020 оныг угтах шинэ жилийн арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ. Тухайлбал, баярын цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд 17.00 цагт дэлхийн оддын дуулсан цаг үеийн дуу хуураар эхэлж тусгайлан бэлдсэн дижи хөгжмөөр Монголын дижи холбооны шилдэг дижи нар өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм. Дараагаар нь 18.30 цагт Мөсөн талбайд УДЭТ-ын залуу уран бүтээлчид хүүхэлдэйн баг хувцас өмсөж тусгай үзүүлбэр үзүүлж, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн оюутнууд хүүхэлдэйн киноны хэсгүүдийг мюзикл хэлбэрээр олон нийтэд толилуулах аж.

Үргэлжлүүлэн 20.00 цагт нийтийн бүжгийн холбоотой хамтарсан “Хаан вальс” үзүүлбэр, 20.55 цагт 3D интро лазер шоу үзүүлбэрүүд эхэлж, төв талбайд хүрэлцэн ирсэн иргэд зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж хөгжилдөн өнгөрүүлнэ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнд рок попын одод, хип хоп хамтлагууд ая дуугаа өргөхөөс гадна “Улаан бүч” найрал дуучид, Төрийн шагналт Ж.Чулуун “Уран хас” вальс болон Яг түүн шиг шоуны хэсгээс үзэгч олон түмэнд хүргэнэ. Энэ үеэр урлагийн тоглолт бүжгийн хэсгүүдээс бүрдсэн үзүүлбэрүүд төв талбайд тасралтгүй тоглогдох  учраас иргэд та бүхэн шинэ оноо хамтдаа төв талбайдаа урлаг соёлын одууд, нийслэлийн удирдлагуудтайгаа хамт  угтахыг урьж байна.

Баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд их багтаамжийн автобус төв талбайн хойд, урд, баруун зүгээс 12.30 цагаас 02 цаг хүртэл иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэнэ.

Нийслэлийн иргэд та бүхнийг баярын өдрүүдэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо сайхан баярлахын зэрэгцээ хуучин оноо үдэж, шинэ оноо угтах төв талбайн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

“Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно

Жил бүр НЗДТГ-аас нийслэлийн иргэддээ зориулан арванхоёрдугаар  сарын 31-нд Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө”  шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулдаг. Энэ жилийн “Улаанбаатарын мөнгөн шөнө” арга хэмжээний талаар Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НМХГ-ын дэд дарга Б.Батшагай, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй,  Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн,цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул, “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүний ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал нар мэдээлэл хийлээ. Цэнгүүний үеэр төв талбайд ААН, байгууллагууд халуун ундаа, зууш баярын худалдаа гэх мэт төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ гэв.

НМХГ-ын дэд дарга Б.Батшагай “Баярын үдэш хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр Улсын 31 байцаагч хяналт тавьж ажиллана. 15 аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авсан. Эдгээр байгууллагуудын хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт тавьж ажиллана” гэж мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Он солигдох мөчид иргэд төв талбай болон нийслэлийн 9 дүүрэгт салют буудуулдаг. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас болж гэмтэх эрсдэлтэй учраас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.

Нийслэлийн НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт,технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа “Улаанбаатарын мөнгөн шөнө баярын цэнгүүний үеэр 18 чиглэлд 18 их багтаамжийн авютобус иргэдэд үйлчилнэ. Талбайн хойд урд баруун зүгт 12-30 минутаас 02 цаг хүртэл автобус иргэдэд үйлчилнэ” гэлээ.

“Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүний үеэр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт

Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.

“Шинэ жилийн баярын цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөхөд их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С”  зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөөд байна.

Үйлчлэх чиглэл болон зогсоолын мэдээлэл:

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

ТӨВ ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ГЭРЭЛ АСААХ ЁСЛОЛ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй Мөсөн хотхоны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслол болсон юм. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд, иргэд олон нийт оролцов.

Нээлтийн үеэр 100 гаруй авъяаслаг залуус нэгдэж, “Цэвэр агаартай хот”-ын төлөө иргэн бүр нэгдэж, агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхийг уриалж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор флаш моб толилуулсан нь олны анхаарлыг татсан юм. Мөн жанжин Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур нээлтээ хийж, тэшүүрийн тамирчид уран гулгалтын сонирхолтой үзүүлбэрүүдийг үзүүлж, урлаг соёлын салбарынхан уран бүтээлээ хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Өнөөдөр бид нийслэлийнхээ төв талбайд сүндэрлүүлэн зассан Сүлд модныхоо гэрлийг асааж, мөсөн гулгуурын талбайн үйл ажиллагаагаа нээж байна. Мөсөн хотхоныг нийслэлийнхээ иргэд болон дотоод, гадаадын жуулчдад зориулан байгуулж байгаагаараа онцлог юм. Улаанбаатарчууд төдийгүй гадны зочин, төлөөлөгчид, жуулчдад өвлийн улиралд үзэх, харах зүйл, амарч зугаалах орчныг нэгээр нэмж өглөө. Мөн энэхүү мөсөн тайз, мөсөн хотхоныг ашиглан ирэх гуравдугаар сарын 01 хүртэл нийслэлийн агентлагууд, харьяа байгууллагууд цуврал өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөсөн. Төв талбайд хуран цугласан, цэнхэр дэлгэцээр энэхүү үйл ажиллагааг үзэн суугаа Та бүхэндээ ирж буй 2020 ондоо аз жаргал, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Өвлийн улиралд зориулсан “Цэвэр агаартай хот” аянд зориулан мөсөн хотхон байгуулж байгаа нь олон давуу талыг бий болгож байна. Тухайлбал, нийслэлийн иргэд өвлийн улиралд хотоосоо “дайжиж”, тодорхой зайд гарч цэвэр агаар амьсгалдаг байсан бол энэ жил Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 доошгүй хувиар буурсан учраас нийслэлийнхээ төв талбайд гэр бүлээрээ мөсөн хотхонд чөлөөт цагаа өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх, өвлийн спортыг хөгжүүлэх, сурталчлах, цаашлаад өвлийн аялал жуулчлалыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх боломж бий болж байна.

Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн олимпийн болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа бөгөөд 12 дугаар сарын 31 хүртэл орой бүр 3D лазер шоуны үзүүлбэр толилуулагдхаар төлөвлөгдсөн.

Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлсэн үгэндээ “Энэ жил нийслэлчүүд бид санал санаачлага, итгэл сэтгэл нэгдэж, хүн бүр оролцоогоо бий болгон хамтран ажилласны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг төлөвлөсөн түвшиндээ хүртэл бууруулж чадлаа. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд “Цэвэр агаартай хот” аяны хүрээнд бид иргэдэд чиглэсэн, хүн бүрийн оролцоог бий болгож, мэдлэг мэдээллийг хүргэсэн олон ажлыг зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд, тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид, 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 226 аж ахуйн нэгжийн 507 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зуухыг цахилгаан халаалтад шилжүүлж, нийт 700 гаруй зуух янданг буулгаж, 78.348.00 тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг зогсоож чадлаа. Мөн Агаарын, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг танилцуулах, автомашины утааны хор уршгийг таниулах зорилгоор улирал тутам “Цэвэр агаартай хот” өдөрлөг, автомашингүй өдрийг зохион байгуулдаг болсон ба энэ удаа өвлийн улиралд зориулсан гурван сарын аян эхэлж байна” гэв.

Өвөрмөц шинэлэг шийдэлтэй энэхүү мөсөн хотхоныг зураач, мөсөн гоёл урлаач, Д.Цэрэнбат нарын уран бүтээлчид бүтээсэн бөгөөд сар шинийн баяр хүртэл Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

UBDANCE 2019 ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ДӨРӨВДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА.

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UBDANCE” орчин үеийн бүжгийн наадам юм.

Энэхүү наадам нь 4 дахь жилдээ “Нийслэлийн Соёл, Урлагийн газар” болон “Экстрим крейв студио” зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд орчин үеийн чөлөөт бүжгийн бүх төрлүүдийг хамарсан наадам болоод байна. Үүнд :

Хамтлаг бүжгийн төрлөөс гадна Hiphop, Electro, Breakdance гэсэн соло ордог юм. Тус наадмын анхан шатны шалгаруулалт 2019 оны 11 дүгээр сарын 24 болсон бөгөөд нийт 400 гаруй хүүхэд залуус өрсөлджээ.

Тус наадмаар дамжуулан их хотын соёлыг танин мэдүүлж, гадны нэр хүндтэй зочидтой туршлага солилцож, суралцан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой юм.

Наадмын шилдгүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хас банкны бүжгийн / хуучнаар Ард театр/ зааланд болох гэж байна.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

БАГАНУУР ДҮҮРЭГТ НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН БАГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад Нийслэлийн Багануур дүүрэгт Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын тайлант өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Багануур дүүргийн соёлын ордны уншлагын танхим үзэсгэлэн худалдаа, танилцуулгаа хийсэн бол Улаанбаатар хотын музей “Эрт-Эдүгээ-Ирээдүй” үзэсгэлэн толилуулж, Улаанбаатар чуулга “Их хотын аялгуу” тоглолтоо Багануур дүүргийн иргэдэд үзүүллээ.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН БАГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын тайлант өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хан-Уул дүүргийн соёлын ордны уншлагын танхим үзэсгэлэн худалдаа, танилцуулгаа хийсэн бол Улаанбаатар хотын музей “Эрт-Эдүгээ-Ирээдүй” үзэсгэлэн толилуулж, Хан-Уул дүүргийн соёлын ордны авьяаслаг хүүхдүүд тоглолтоо Хан-Уул дүүргийн иргэдэд үзүүллээ.

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН БАГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад Нийслэлийн Багахангай дүүрэгт Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын тайлант өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Багахангай дүүргийн соёлын ордны уншлагын танхим, Багахангай дүүргийн соёлын үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаа, танилцуулгаа хийсэн бол Улаанбаатар хотын музей “Эрт-Эдүгээ-Ирээдүй” үзэсгэлэн толилуулж, Улаанбаатар чуулга “Их хотын аялгуу” тоглолтоо Багахангай дүүргийн иргэдэд үзүүллээ.

НАЛАЙХ ДҮҮРЭГТ НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН БАГУУЛЛАГУУДЫН ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаад Нийслэлийн Налайх дүүрэгт Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын тайлант өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, налайх дүүргийн соёлын ордны уншлагын танхим, Налайх дүүргийн соёлын үйлдвэрлэгчид үзэсгэлэн худалдаа, танилцуулгаа хийсэн бол Улаанбаатар хотын музей “Эрт-Эдүгээ-Ирээдүй” үзэсгэлэн толилуулж, Улаанбаатар чуулга “Их хотын аялгуу” тоглолтоо Налайх дүүргийн иргэдэд үзүүллээ.