Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл, Урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” шинэ он угтах цэнгүүнийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний шөнө их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Баярын цэнгүүнд Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч МУУГЗ Ц.Чулуунбат, МУУГЖ Б.Сарантуяа, дуучин С.Зоригт, А.Хишигдалай, Б.Оргил, Чойжоо, UFO хамтлагийн дуучин Содоо болон Aimar Production-ийн бүжигчид, Ди Жэй Анна, Шоу И, жүжигчин-хөтлөгч Ж.Алтаншагай /Мөрөөдлийн театр/, Г.Алтаншагай /Фантастик продакшн/, MC Б.Хангай, Ш.Саруул-Эрдэнэ нар оролцож уран бүтээлээ өргөн барьсан нь нийслэлийн төв талбайд цугласан иргэдийн сэтгэлд ихээхэн нийцсэн юм.

Шинэ оныг угтах торгон мөчид Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд, хотын удирдлагууд иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бүтээхэд нийслэлийн төр захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, бүх иргэдийн оролцоо нэн чухал болохыг хэлж, өрх бүрт сайн сайхныг хүсэн ерөөлөө.

С.Батболд

 

Choijoo

Chuka

Ger bul

Hishigdalai

Orgil

Uvuu

Uvuu mashintai

Uvertura

Shagai

Сараа

 

 

Recommended Posts