Үндэсний  уламжлалт урлагийг хадгалах, хамгаалах, залуу үед  өвлүүлэх, өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн уртын дууны өв сангаас суралцуулах, урын санг баяжуулах, мартагдсан дууг сэргээх, ирээдүйн авьяаслаг уртын дуучдыг тодруулах, дэмжих зорилгоор 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хууртай мөнхрөх аялгуу” уртын дууны уралдаан Налайх дүүргийн Соёлын ордонд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан маань жилээс жилд улам чанаржин өргөжиж, уран бүтээлчдийн чадвар нэмэгдсэн ба маш өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Уралдааныг бага, дунд, ахлах гэсэн 3 насны ангиллаар 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн 40 гаруй иргэд авьяас чадвараа сорин оролцлоо.

25319548_2284835118409456_107528568_o 25271232_2284835115076123_1150006417_o 25270995_2284754718417496_1937636312_o 25198846_2284754715084163_1471453006_o

Уралдааны шүүгчээр МУГЖ, Уртын дууны холбооны тэргүүн, СУИС-ийн багш Б.Батболд , МУСТА, СУИС-ийн багш М.Алтанбат нар ажиллаа.

Бага нас буюу 7-15 насны ангилалд тэргүүн байранд Ц.Анужин /ЧД/, дэд байранд Л.Очбуян /БГД/, гуравдугаар байранд Д.Батчимэг /БНД/, тусгай  байранд Л.Содбуян /БГД/, дунд нас буюу 16-35 насны ангилалд тэргүүн байранд Г.Тамир /БГД, дэд байранд Л.Анхболд /СХД/, гуравдугаар байранд Э.Анхбаяр /БГД/, тусгай байранд Б.Энхзул /ЧД/, ахлах нас буюу 35-аас дээш насны ангилалд тэргүүн байранд БЗД-ийн иргэн Б.Пүрэвтогтох, дэд байранд ХУД-ийн иргэн С.Мажигжаргал, гуравдугаар байранд ЧД-ийн иргэн Ю.Тосмаа, тусгай байранд БЗД-ийн иргэн С.Ганболд нар тус тус шалгарлаа. Шилдгийн шилдэг гранпри шагналыг Баянзүрх дүүргийн иргэн Х.Алтанхуяг хүртлээ.

Мөн уралдааны үеэр “Шилдэг морин хуурч” болон 7 настай хамгийн бяцхан оролцогчид Налайх дүүргийн “Түмний эх” уртын дуучдын холбооноос нэрэмжит шагнал гардууллаа.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts