NOMOO SOLILTSYO 05.05Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг 2018 оны 05 дугаар сарын 04-ийн өдөр 10:00 – 17:00 цаг хүртэл, 05-ны өдөр 10:00-14:00 цаг хүртэл 2 өдрийн турш Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн “Номоо солилцъё” өдөрлөг “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР”-ын өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

Эрхэм уншигч та бүхнийг 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд Улаанбаатар хотын нийтийн төв номын санд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцож уншихыг уриалж байна.

Энэ удаагийн өдөрлөгт
– Уншсан номоо солилцох
– Ном хямдралтай үнээр худалдан авах боломжтой

Хамтран ажиллаж буй байгууллага:
*****Hello UB ТББ

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts