Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Улсын Хүүхэлдэйн театр хамтран “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”, “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан хөгжлийн үйлчилгээг үзүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох, хөгжил, оролцоог дэмжин театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж байна.

Өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзаа 2 дугаар шатны шалгаруулалт эхэлсэн.

Хоёрдугаар шатны шалгаруулалтын эхний өдөр Сүхбаатар дүүрэг зохиолч Т.Ганцогтбаяр, найруулагч Д.Бямбажаргал нарын “9а,б” жүжиг, Сонгинохайрхан дүүрэг зохиолч Г.Ган-Эрдэнэ, найруулагч И.Буянбилэг нарын “Захидал” жүжиг, Хан-Уул дүүрэг зохиолч Ц.Түмэнбаяр, найруулагч СТА Ц.Жаргалсайхан нарын “Мэргэнд буусан чоно” Модун жүжгүүд тоглогдсон.

Өнөөдөр буюу 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Багануур, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд өрсөлдөнө.

3 2 1

Recommended Posts