Соёлын газрын үндсэн үүрэг

       Нийслэлийн хүн амын өсөн нэмэгдэж буй соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, уран сайхны боловсролыг нь дээшлүүлэх, соёл урлагийг хөгжүүлж, үндэсний уламжлалт соёлыг өвлүүлэн эзэмшүүлэх, зах зээлийн нийгэм дэх  соёл, урлагийн төлбөрт үйлчилгээг шинээр нэвтрүүлэн, соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байх зорилго, чиглэл бүхий үүргийг хүлээн ажиллах болжээ.

       Энэхүү зорилго, чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Соёлын газар нь бүтэц, зохион байгуулалтын хувьд газрын дарга, кино урлаг, соёлын төлбөрт үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, нийтийг хамарсан урлаг уран сайхан, номын сан, соёлын төв хариуцсан мэргэжилтэн, түүх соёлын дурсгалт зүйл, музей хариуцсан мэргэжилтэн, нарийн бичиг, бичиг хэргийн эрхлэгчийн 5 орон тоотой ажиллаж байжээ.

 

 Чанарын бодлого:

       Бид нийслэлийн иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлж, урлагийн олон төрөл зүйлийг дэмжин хөгжүүлж, дэлхийн хотуудын соёл урлагийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байж, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсийг манлайлсан, тасралтгүй суралцагч хамт олон байна.

 

Алсын хараа

       Дэлхийн хотуудын хоорондын соёл, урлагийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байж, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлна.

 

Эрхэм зорилго

       Нийслэлийн хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, гоо зүй болон уран сайхны боловсрол, мэдрэмжийг дээшлүүлэх, соёл урлагийг хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, соёлын олон талт үйл ажиллагааг жигд чанартай зохион явуулахад оршино.

 

Үндсэн үүрэг, үйл ажиллагаа

       Соёл,урлагийн талаарх зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн дээд төвшинд удирдан зохион байгуулах, НИТХ, Засаг даргыг соёл урлагийн мэргэжлийн өндөр төвшинд цаг үеээ олсон эцсийн шатны бодлого, зөвлөмжөөр шуурхай ханган, нийслэлийн хүн амын соёлын төвшин болон хариуцсан салбарынхаа ажлын үр дүн, үр нөлөөг дээшлүүлэн ажиллахад  чиглэнэ.