Нийслэлийн Соёл урлагийн газар, харъяа байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Шинжлэх ухааны академийн хурлын танхимд болж өндөрлөлөө. Тус зөвлөлгөөнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл урилгаар оролцов.

Зөвлөлгөөнөөр салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудал, цаашдын бодлогын зорилтын талаар газрын даргын үүргийг түр орлон гүцэтгэгч танилцуулж, газрын даргын зөвлөхөөр ажиллахаар томилогдсон СГЗ С.Цогтбаярыг танилцуулав.

Цаашид Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын удирдлагуудыг салбарын шуурхай зөвлөлгөөнд оролцуулж, газрын бодлогыг нийслэлийн хэмжээнд, өргөн цар хүрээнд явуулах, салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлуудыг харъяа байгууллагын удирдлагууд дэвшүүллээ.

Recommended Posts