Хүүхэд багачуудын урлаг, уран сайхны болон гоо зүйн мэдрэмжийг нь дээшлүүлэх, сэтгэн бодох чадвар, өөрийгөө бусдад таниулах боломжийг олгодог “Ангийн драм” нэвтрүүлгийн энэ жилийн шалгаруулалт эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг энэхүү нэвтрүүлгийг Нийслэлийн Соёл урлагийн газрын зүгээс бодлогын хувьд дэмжиж хамтран ажиллахаар болов. Уг уралдааны шалгаруулалтанд “Хотын соёл”, “Архи тамхи мансуурлын хорт нөлөөллөөс сэргийлэх” чиглэлээр сурагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх, бодитой ажил зохион байгуулах онцлогтойгоор энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна. “Ангийн драм” нэвтрүүлгийн нээлтийн ажиллагаа 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн “Сүлд” чуулгын танхимд болсон бөгөөд уралдаанд нийт 40 сургуулийн 450 гаруй сурагчид оролцож байгаа юм.

Recommended Posts