Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэдний сурч боловсрох, нийгэмшихэд урлагийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, Архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс урлагаар дамжуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол HD телевизээс зохион байгуулдаг “Ангийн драм” нэвтрүүлгийн дэмжигч байгууллагаар ажилласан. Үүний үр дүнд тус нэвтрүүлгийн 2, 3-р шатны шалгаруулалтанд “Хотын соёл”, “Архи, тамхи, мансуурлын хорт хэрэглээнээс урьдчилан сэргийлэх” ерөнхий сэдвийг уралдаанд оролцож буй багуудад өгсөн. Нийт 40 сургуулийн 450 гаруй сурагчид хамрагдсан энэ удаагийн шоу нэвтрүүлэг нийт 5 үе шаттгай явагдаж шилдэгүүдийг тодруулсан. Тус газраас “Ангийн драм-2” нэвтрүүлгийн сүлд дууг бүтээн олны хүртээл болгож, нэвтрүүлгийн төгсгөлийн шатны шалгаруулалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулахад дэмж үзүүлж хамтран ажиллалаа. Мөн шилдэг баг, шилдэг багш, шилдэг багийн ахлагчид тус газрын өргөмжлөл, мөнгөн шагнал хүртээсэн нь нэвтрүүлгийн цаг хүрээг өргөтгөөд зогсохгүй бодлогын хувьд төрийн байгууллагын зүгээс томоохон хувь нэмэр, дэмжлэг үзүүлсэн талаар нэвтрүүлгийг санаачлагч Монгол ТВ-ийн хамт олон талархан хүлээн авсан.  Төгсгөлийн шатны шалгаруулалтыг 5 дугаар сарын 19-нд Монгол HD ТВ-тэй хамтран “Ангийн драм” нэвтрүүлгийн шилдэг багуудын шалгаруулалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулан Бадмаараг лицей сургууль 1-р байр, 33-р сургууль 2-р байр, 28-р сургууль 3-р байр, 48-р сургууль 4-р байр, 50-р сургууль 5-р байр, тусгай байранд Улаанбаатар сургууль тус тус шалгарч газрын өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа. 05 дугаар сарын 25-нд “Ангийн драм” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдийг шалгаруулах шалгаруулалтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулсан ба 33, 28, 48-р сургуулиудын багийн ахлагч нар мөн 33-р сургуулийн багш шилдэг багшаар шалгарч газрын өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэн.

Recommended Posts