2013 оны 06-р сарын 02-ны өдрийн 08.00-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбай, Чингэсийн өргөн чөлөө, Энхтайвны гүүр, Гандийн гудамж, Чингэсийн өргөн чөлөө, Сүхбаатарын талбай чиглэлд 42,195 км, 21,1 км, 5,0 км, 1,5 км-ийн зайны уралдаануудаар болж өндөрлөлөө. Тус тэмцээнд гадаадын 14 орны 110 гаруй, Монголын 400 орчим тамирчид 2 насны ангилалд тэсвэр хатуужлаа сорилоо.

Энэ жилийн тэмцээн нь Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаас гадна НҮБ-ын байгаль орчны элч Кенийн тамирчин, марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Патрик Макаумусёоки оролцож байгаагаараа онцлогтой юм.

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн холын зайд манай тамирчин Л.Отгонбаяр 4 дэх жилээ түрүүллээ. НСУГ нь уг тэмцээнээр явуулын тайзтай автомашиныг ажиллуулж тэмцээний нээлт, хаалт болон шагнал гардуулах үйл ажиллагааг техник хэрэгслээр хангаж оролцлоо.

Recommended Posts