Нийслэлийн Соёл урлагийн газар , MCS properties ХХК- тай хамтран UB FOOD FESTIVAL- 2013 арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд Яармагийн VIVA CITY хороололд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь олон улсад “Taste of London”, “Taste of Paris” гэх мэт томоохон хотуудад жил бүр зохиогдож хоолны урлагийн гайхамшиг болон ач холбогдлыг сурталчилж байдаг арга хэмжээ юм. Энэ жил анх удаа Улаанбаатар хотод зохиогдож буй уг арга хэмжээнд Монголын шилдэг 30-аад ресторан өөрсдийн нэрийн хоолыг нийслэлийн иргэдэд танилцуулж амталгаат худалдаа зохион байгуулж, ахлах тогоочдын хоол хийх үзүүлбэр болон хамтлаг дуучдын тоглолт гээд үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн олон үйл ажиллагаа байсан төдийгүй Грийн Катеринг ХХК-ийн дэд захирал С.Батмөнх болон фэйсбүүкийн Sweet Kitchen группийн бүтээлч бүсгүйчүүд хамтран 3х1 метрийн хэмжээтэй ба 919ш өндөг, 30кг гурил, 28кг элсэн чихэр, 45литр крем, 72ш лист кекс, 1000ш сарнайн чимэглэлээр чимэглэсэн аварга бялууг 17тогооч 8 цагийн турш  хийж фестивальд ирсэн зочдод бэлэг барьсан юм. Энэхүү үйл ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм.

 

Recommended Posts