“Инээмсэглэлтэй Улаанбаатар” Соёлын аяны хүрээнд   Олон Улсын Театрын Институтийн харьяа УРБАН НОМАДС-ын төслийн багтай  хамтран CROSSING IDENITITIES – /эхлэгчид ,мэргэжилтнүүд, сонирхогчид / хэмээх үзүүлбэрийн найман хөтөлбөрийг Улаанбаатар хотноо  2013 оны 9 дүгээр сарын 1 нээс 10 сарын 18 –ны өдрийг дуустал зохин байгуулахаар төлөвлөөд хөтөлбрийн дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа билээ.

Хөтөлбөрүүдийн зорилго нь хотын иргэдийн өмнө тулгараад байгаа өдөр тутмын байгаль-хүн, хог, хүн нийгэм оролцоо, хот -дуу чимээ, хотын өв-дурсамж гэсэн сэдвүүдийг хөндөж урлагийн хэлбэрүүдээр илэрхийлэхэд оршино.

  • 12-нд  “Хотын дуу чимээ “ хөтөлбөр
  • 13 –нд “Би бол Гамлет”  хөтөлбөр

20-нд  “Ногоон Нуур”  хөтөлбөр тус тус амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Дэнжийн-1000-ын урд хэсэгт эртнээсээ “Ногоон нуур” гэж нэрлэгдсэн байгалийн сайхан бүрдсэн үзэсгэлэнт газар байсан тухай хөгшид ярьдаг. 1950-аад онд Ногоон нуураас тунгалаг горхи урсан Хүүхдийн урлан бүтээх төв, Төрийн ордон байгаа газраар дайран дунд голд нийлдэг байжээ. Хөвөөгөөр нь улаан шарыг алаглуулсан лам хуваргууд хойш урагш алхалсан ногоон зүлэгтэй орчин байсан аж.

Харин өнөөдөр энэ  газар барилгын хогоор дүүрч хогон овоо болон хувирч, нуур ч ширгэн ус ч  үлдэлгүй хатаж, хаа нэг шалбааг амь тэмцэх түүний эцсийн лугшилт нь болон дүнсийнэ.

Тэгвэл бидний мэдэхгүй тэрхүү “Ногоон нуур”-т нийслэлд хэрэгжиж эхлээд буй “Урбан номадс” төслийнхөн өнгөрсөн баасан гарагт “Амьдрал ахуй, Ногоон нуур” сэдвээр орон зайн урлагийг дэлгэн харуулсан юм.

 

Recommended Posts