Хотын соёлыг олон төрлийн нийгмийн бүлгүүд бүрдүүлдэг бол тэдний нэг хэсэг нь залуусын экстрим спорт байдаг. Энэ нь зөвхөн сонирхол, цагийг зугаатай өнгөрөөх биш харин өөрийн дотоод ертөнцөө илэрхийлж, мэдэрч болох хамгийн хүчтэй тэсрэлтийг өөртөө агуулдаг спортын төрөл зүйл юм.

Тиймээс бид Улаанбаатар хотын залуучууддаа “X Games Mongolia” тэмцээнийг танилцуулж байна. “Extreme Game” нь дэлхийн томоохон хотуудад тогтмол зохион байгуулагддаг. Монголын “X Games” сонирхогч залуусын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хотын соёлын хөгжлийн нэгэн хэлбэр бөгөөд энэ талын үйл ажиллагаа явуулах нийгмийн захиалга урган гарч буйтай холбоотой.

Энэ утгаараа Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж буй уг үйл ажиллагаа 10 дугаар сарын 19-нд Чингис хааны нэрэмжит талбайд сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх Монголд анх удаа зохиогдох гэж буй X Games Mongolia”-д та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Залуусыг сонирхолоор нь нэгдэн нягтрах, хотын соёлыг хөгжүүлэх, эрүүл, хөдөлгөөний дутагдалд орохоос сэргийлсэн, зөв соёлд уриалсан тус үйл ажиллагаа, уралдаанд оролцогчид нь насны хязгааргүй бөгөөд Skateboarding, BMX, Skating, Trail Bike гэсэн 4 төрлийн уралдаанд хүчээ сорих болно. Тэмцээний бүртгэл 2013 оны 10 сарын 19 -ний 12 цагт дуусна.

Тэмцээнд оролцогчид тэмцээн эхлэхээс цагийн өмнө ирж бүртгүүлэн хувийн дугаараа авсан байх ёстой. Тэмцээний үеэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний баг ажиллах болно.

Уралдааны хамтран зохион байгуулагчаар “Дагина Хот” ТББ, Монголын Мэргэжлийн Экстрим спортын холбоо, “УУХАЙ” Монголын скэйтбордын холбоо ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99708801, 99048522, 95508772 утаснуудаас лавлана уу.

Мөн https://www.facebook.com/pages/Mongolian-Uukhai-Skateboarding-Association/207549379403069 хаягаар бүртгүүлэх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

 

 

 

X-Games үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр

11:00 – 13:00  Үйл ажиллагааны бэлтгэл, /тайз засал/

11:00 – 11:40   BMX дугуйн тамирчдын бэлтгэл, бүртгэл

11:40 – 12:20  Скейтбордын бэлтгэл, бүртгэл

12:20 – 13:00  Роликийн бэлтгэл, бүртгэл

13:00               Нээлтийн үйл ажиллагаа /НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч/

13:10-15:30     Уралдаанууд

15:30 – 16:00  Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн дунд тэмцээн

16:00 – 17:00  Уралдааны төгсгөлийн шат, шалгаруулалт

17:30 – 18:00  Үзүүлбэр /BMX, Trail bike, start jump, Nikel GANBA г.м/

18:00               Шагнал гардуулах үйл ажиллагаа

Recommended Posts