Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор  жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар төрийн  шагналт Ардын  жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит  “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн анхан шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уралдааны анхан шатны шалгаруулалтад Нийслэлийн 8 дүүргийн 71 сургуулийн 8000 гаруй сурагчид 210 багш ур чадвар авъяас билгээ сорин оролцлоо. Хоёр дахь шатны шалгаруулалт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн Ордонд болно.

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй бөгөөд  Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшинг өсгөж, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог бөгөөд үүний үр дүнд багш нарын ур чадвар жил ирэх бүр нэмэгдэж улам өрсөлдөөнтэй болсоор  байна.

Recommended Posts