Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаанд 19 сургуулийн 58 эсээ өрсөлдлөө. Удирдамжийн дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж шилдэгүүдийг тодруулсан байна. Эсээ бичлэгийн уралдааны 1 дүгээр байранд: ШУТИС-ын Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Соёл судлалын IV курсын оюутан Н.Ариумаа, 2 дугаар байранд: Санхүү эдийн засгийн их сургуулийн бизнесийн удирдлагын I курсын оюутан Г.Түвшинжаргал, 3 дугаар байранд: Соёл, урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн менежментийн 1а ангийн оюутан Р. Энхзаяа нар шалгарчээ.
Шагналыг Нийслэлийн 377 жилийн ойн хүндэтгэлийн концертын үеэр гардуулах бөгөөд эсээ бичлэгийн уралдаанд оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар

Нийслэлийн Соёл урлагийн газар

Recommended Posts