Нийслэлийн төр захиргааны байгууллагаас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”- болгон зарласантай холбогдуулан тус зорилтыг хэрэгжүүлэх ажлын  төлөвлөгөөний дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчилах, тайлбарлан таниулах санал хүсэлтийг нь сонсох зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”- ийг 2017 оны 04 дүгээр сарын 21 ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

 18056652_1521074657925961_5466310076462235355_n 17992345_1521074991259261_7708628436805160751_n 17991786_1521074927925934_7515168170702335240_n

Өнөөдөр хуваарийн дагуу жанжин Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон тус агентлагуудын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд болох Нийслэлийн Соёлын төв өргөө, Нийслэлийн Улаанбаатар чуулга,  Улаанбаатар хотын музей, Дүүргүүдийн Соёлын орднууд ажил үйлчилгээнийхээ талаар нээлттэй танилцуулж соёл, урлагаар үйлчилж, аялал жуулчлалын сонирхолтой хэрэгцээт мэдээллүүдийг хүргэлээ.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts