20170522 - Үндсэн постер

Монгол улс – БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойн хүрээнд Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран “2017 Солонгосын долоо хоног” арга хэмжээг “Монголд Солонгын орон Солонгостой танилцах нь” сэдвийн дор 2017 оны 05 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд KCBN телевиз хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү арга хэмжээ нь Олон улсын Улаанбаатар их сургууль, Тэнгис кинотеатр, UB Palace зэрэг газруудад тус тус зохион байгуулагдах бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 15:00 цагт анхны арга хэмжээ болох “2017 Quiz on Korea” асуулт хариултын тэмцээн Олон улсын Улаанбаатар их сургууль дээр зохион байгуулагдана. Энэ тэмцээнээр Монгол улсыг төлөөлөх бүсийн ялагч шалгаруулах бөгөөд ялагч нь ирэх 9 дүгээр сард БНСУ-ын KBS телевиз дээр зохиогдох “2017 Quiz on Korea” тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Маргааш 2017 оны 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Тэнгис кинотеатрт Солонгосын кино өдөрлөг болох ба “Ахмад дайчин”, “Луйврын хот”, “Нууц даалгавар” гэсэн адал явдал, тулаант 3 киног олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм.

20170522 - Кино наадам_постер 1 poster_0303 НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

 

Recommended Posts