Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг зохион байгуулах зорилгоор төслийн багтай гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхол бүхий хуулийн этгээд саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Хүндэтгэлийн концерт -2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа соёлын төв өргөөнд зохион байгуулах;
  • Наадмын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний  соёл, урлагийн тоглолт  -2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн нээлт, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн наадмын хаалт төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах;

Төслийн баг саналаа 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагаас өмнө Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын 130 тоотод ирүүлнэ. Төслийн баримт бичиг /удирдамж, маягт/-ийг доорх хаягаас авна уу.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг

Нэгдсэн үндэстний гудамж 5/1

Засгийн газрын II байр-130 тоот

ЗГХА, Соёл, урлагийн газар

Утас: 51-264946, 99098771

www.culture.gov.mn

Recommended Posts