Улаанбаатар хотын намын хороо, АДХГЗ-ны 1968 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 373 тоот тогтоолоор Найрамдлын районы Амгалангийн клубын дэргэд 2000 гаруй боть номтой, 5 орон тоотой анх байгуулагдсан. Анхны эрхлэгчээр Лувсансанж, номын санчаар Д.Бумбага, Б.Маяа, Дарь нар ажиллаж байсан байна.
1970 онд дүүргийн нийтийн номын сан болгон үйл ажиллагааг нь өргөтгөн одоогийн Баянзүрх дүүргийн /тэр үеийн Найрамдлын район/ I хороо 12 дугаар хорооллын 58 дугаар байрны I давхарт шилжүүлэн байрлуулсан.
Улмаар 1976 онд номын фондын тоогоороо улсын 3 дугаар зэргийн номын сан болж үйлчилгээний хүрээ нь жил тутам өргөжсөөр ирсэн байна.
1979-1982 онуудад тус номын сангийн уншигчдын эгнээнээс “Д.Нацагдорж тэмдэгтэн”-123, “Номын сайн нөхөр” үнэмлэхтэн 120 төрөн гарсан байна.
Нийслэлийн нийтийн номын сангууд бүтэц зохион байгуулалтын төвлөрсөн тогтолцоонд шилжих үйл явцтай уялдан Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22 тоот захирамжаар Хотын төв номын сангийн харъяа 3-р салбар номын сан болгосон байна.
Номын сангийн анхны эрхлэгчээр Лувсансанж, дараа нь Нансалмаа, Найдансүрэн, 1987-1993 онд Удвал, 1993-2004 онд С.Цэрэнханд, 2004-2010 онд С.Эрдэнэчимэг нар ажиллаж байсан байна. 2010 оны 01 дүгээр сараас эхлэн Г.Наранцэцэг ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 08 дугаар сар хүртэл Ж.Золбоо ажиллаж байсан. 2018 оны 08 дугаар сараас М.Отгонбаяр эрхлэгчээр ажиллаж байна.
Тус салбар номын сан нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу 1998, 2003, 2008 онуудад номын сан байгууллагдсаны 30, 35, 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
Өнөөгийн байдал: Тус салбар номын сан нь нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай, 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол, гадаад, хүүхдийн гэж төрөлжүүлсэн 42000 гаруй ном хэвлэл, бусад материалаас бүрдсэн номын фондтой бөгөөд жилд дунджаар 550-600ш шинэ ном, 5-8 нэрийн тогтмол хэвлэлээр фондоо тогтмол баяжуулж ирлээ.
Тус номын сан нь 51 дэх жилдээ нийслэлийн хүн амд үзүүлэх номын сан-ном зүйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмрийг оруулж, дүүргийн соёл-мэдээллийн нээлттэй төв болох зорилтыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 3150 байнгын уншигч, 26000 ирцэд 59800 ном хэвлэл, бусад материалыг олгож үйлчилсэн байна.
Одоогийн байдлаар номын санд хамрагсдыг хөдөлмөр эрхлэлтээр нь авч үзвэл 85% орчим нь оюутан сурагчид эзэлж байгааг судалгаа харуулж байна. Бид хүн амын номын сангийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хэсгийг хамруулахын тулд дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээ, нийгмийн хэлтэс, хороотой хамтран ажиллах эхлэлийг тавиад ажиллаж байна.

Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн Төв номын сангийн захирал Д.Индра болон холбогдох албаны хүмүүс оролцов.

5 11 16 17 18 15

Recommended Posts