Г. Ган-эрдэнэ, И.Буянбилэг нарын зохиол “Захидал”

Найруулагч: Г. Ган-эрдэнэ, И. Буянбилэг
Дүрүүдэд:
Гол дүр: М. Мөнхтөгс /74-р сургууль 11а анги/
Эсрэг дүр: Г. Хүслэн /107-р сургууль 11б анги/
Туслах дүр: Б. Энхмэнд /65-р сургууль 11а анги/
Э. Отгонбаяр /65-р сургууль 11в анги/
М. Баярмаа /107-р сургууль 11а анги/

Найруулагч: Б.Мөнх-Эрдэнэ
Дүрүүдэд: Алтан үст охин- Г.Болор БЦСургуулийн 10Г анги
Эрэлхэг Ван – Ч.Лхавгадорж МСҮТ Цахилгаан 1А анги
Хөгшин Ван – Д.Төвсанаа ГГЦСургуулийн 12А анги
Ваньяа – Б.Хангал БЦСургуулийн 10Д анги
Хав – Ж.Жавхлантөгс ОЭЦСургуулийн 8А анги
Эмгэн – Б.Хонгорзул ГГЦСургуулийн 8В анги
Туулай – Б.Анутөр ГГЦСургуулийн 8В анги
1 дүгээр загасчин – Б.Нямбаяр ОЭЦСургуулийн 8А анги
2 дүгээр загасчин – М.Одхүү ГГЦСургуулийн 11В анги
Алтан загас – Н.Номин-Эрдэнэ ГГЦСургуулийн 8В анги
Ангаахай1 – Т.Нандин-Эрдэнэ ГГЦСургуулийн 8В анги
Ангаахай2 – О.Саруул-Ундрал ГГЦСургуулийн 6Д анги

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театр хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилготой “Бидний театр” жүжгийн уралдааныг 2 дахь жилдээ Нийслэлийн дүүргүүдийн дунд зарлаад байна.

“Бидний театр” жүжгийн уралдаанд дүүрэг тус бүр хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон 1 хүүхдийн жүжиг бэлтгэн оролцож жүжгүүдээ тайзнаа амилуулна. Авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг өөрийн дүүргийг төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөнө.

Нэгдүгээр шат 2019 оны 04 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургууль тус бүрээс 100 сурагчдад үзүүлнэ.

Хоёрдугаар шат 2019 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол Улсны Хүүхэлдэйн театрын тайзнаа болох бол 4 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагт “Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах улаан хивсний ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодруулна.

Дүүрэг тус бүрийн зохион байгуулалтыг дүүргийн Засаг даргын тамгын газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, соёлын ордон, төвүүдтэйгээ хамтран зохион байгуулан ажиллаж байна

bidnii teatre SHD

Recommended Posts