ӨНӨӨДӨР “УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” ОЛОН УЛСЫН НАЙРАЛ ДУУНЫ АНХДУГААР ИХ НААДАМ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 11:00 ЦАГТ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Монгол улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-оос “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг 2017.05.10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадамд Монгол улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцоно.

Наадмын нээлтийн ёслол 2017.05.10-ны Лхагва гарагийн 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болох юм байна. Түүнчлэн 2017.05.10-ны Лхагва гарагийн 17:00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, 2017.05.11-ний Пүрэв гарагийн 18:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 2017.05.12-ны Баасан гарагийн 18:30 цагт УДБЭТ-ын тайзнаа “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын ГАЛА тоглолт тус тус зохион байгуулагдах ажээ.

Энэ дашрамд дуулгахад Монголын соёл, урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж “Улаанбаатарын Хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулж байна.

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 88044939, 98981984, 99774788

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“НОМОО СОЛИЛЦЪЁ” ӨДӨРЛӨГИЙГ 5 ДАХЬ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан сар бүрийн Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр буюу 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан өдөрлөгт 300 гаруй иргэд оролцсон бөгөөд үйл ажиллагаанд уламжлал ёсоор Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Hello UB төрийн бус байгууллага хамтран ажиллалаа. Энэ удаагийн өдөрлөгөөр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын номын санд зориулсан номын хандивыг өрнүүлсэн. Ирэх 7 хоногийн Баасан, Бямба гарагуудад Д.Сүхбаатарын талбайд “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран зохион байгуулах “Улаанбаатар номын баяр-2017”-д та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Номын баярын үеэр мөн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын номын санд номын хандив цуглуулах аяныг өрнүүлэх юм.

77

2020

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРААС ЗОХИОГЧИЙН ЭРХ, ОЮУНЫ ӨМЧИЙН АСУУДЛААР ЯВУУЛЖ БУЙ ЦУВРАЛ СУРГАЛТ СУИС-ИЙН БҮТЦИЙН 6 СУРГУУЛЬД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ДУУСЛАА

Дэлхий нийтээрээ зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдэлдэг болсон энэ цаг үед манай улс ч мөн адил энэ тал дээр анхаарал хандуулж, олон арван ажлыг зохион байгуулсаар багагүй хугацаа өнгөрүүлсэн. Гэсэн хэдий ч манайд хэрэгжиж буй зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудлын хөгжлийн үйл явц удаашралтай, шүүмжлэл дагуулсан хэвээр байгаа билээ.

Хөгжлийн энэ цаг үед төрийн байгууллагууд зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудалд илүү ач холбогдол өгч, бодлогын төвшинд зохицуулалт хийж ажиллах хэрэгтэй хэмээн үзэж, Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх лекц, сургалтыг соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиудад цувралаар зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Эхний цуврал сургалтаа Соёл, урлагийн их сургуулийн бүтцийн зургаан сургуулийн төгсөх курсын оюутнуудад зориулан амжилттай зохион байгуулж дууслаа. 3 сар орчим үргэлжилсэн 10 удаагийн сургалтад СУИС-ийн бүтцийн зургаан сургуулийн 500 орчим оюутан залуус хамрагдаж зохиогчийн эрх, оюуны өмчийн хуулийн талаар зөвлөгөө, мэдээлэл аваад байна.

1

IMG_0108

Сургалтыг Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний “СУВД ПАРТНЕРС” ХХНөхөрлөлийн захирал, хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун удирдан явуулсан бөгөөд сургалт бүрд оюутнуудын асуусан асуултад нээлттэй хариулан, чөлөөтэй ярилцаж, тэдэнд тохиолдсон оюуны өмчийн асуудлууд дээр ажиллан, зөвлөгөө өгч байсан нь сургалтад хамрагдсан нийт оюутнуудад маш сайн туршлага болж байлаа.

Бид цаашид соёл, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиуд, уран бүтээлчдэд энэхүү сургалтаа үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

8

Энэ дашрамд Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээний “СУВД ПАРТНЕРС” ХХНөхөрлөлийн захирал, хуульч, өмгөөлөгч Э.Болорчулуун болон оюутан, сурагчдаа идэвхтэй хамруулан хамтран ажилласан “СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ”-ийн удирдлагууд, багш ажилчид, нийт хамт олон, “ОЮУТНЫ ХӨГЖИЛ ТӨВ”-ийн Ч.Дэлгэрцэцэг,  М.Гэрэлцэцэг багш нартаа, мөн “ОЮУНЫ ӨМЧИЙН СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ” байгуулах төслийн багийн оюутнууддаа гүн талархал илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

2017 ОНЫ 06 САРЫН 01-ЭЭС УРЛАГИЙН ТОГЛОЛТ ҮЗСЭН ИРГЭД “И БАРИМТ” АВДАГ БОЛНО

   Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн эрх зүйн зохицуулалттай болсон. Энэхүү урамшуулал нь бараа, ажил үйлчилгээ худалдан авсан иргэд сугалааны тохиролд оролцох болон нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан авах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байгаа билээ.

    Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон бусад татварын хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

   Энэхүү санамж бичгийн зорилго нь  Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ногдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах бөгөөд 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулах юм.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“АЗТАЙ БАДАРЧИН” АЛТАН ЦОМЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Монголын хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам 13 жилийн дараа ард түмэндээ эргэн ирлээ. Тодруулбал хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгарууллаа.

17758523_1233384923446106_9100643088053819047_o

Энэ үдэш “Азтай бадарчин 1991” наадмын алтан цомын эзэн тус наадмыг санаачлагч Б.Батзаяа, “Азтай бадарчин 1992” наадмын алтан цомын эзэн МУГЖ Л.Чаминчулуун, “Азтай бадарчин 1996” наадмын алтан цомын эзэн Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам болон 1991-2002 оны хооронд “Азтай бадарчин” наадмыг 11 жилийн турш зохион байгуулахад хамтран зүтгэсэн МУГЖ Д.Жагдаг, МУГЖ Д.Галсантогтох нарын тэргүүтэй алтан үеийн уран бүтээлчид уригдан оролцсон нь наадмыг улам утга төгөлдөр болголоо.

17807377_1233384420112823_8278949043673947812_o

Арван гурван жилийн дараа дахин зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болсон “Азтай бадарчин” наадмын шүүгчдээр Монгол Улсын Төрийн шагналт, нэрт фельетонч, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо, Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, Монголын хошин урлагийн үүсгэн байгуулагчдын нэг Догмидын Сосорбарам, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, “Болор цом”-ын хошой шагналт, яруу найрагч, МУСГЗ Цоодолын Хулан, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэн нар ажилласан бол, ард түмний төлөөлөл болж үзэгчдийн дундаас 5 хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан нь бас онцлог байлааИйнхүү тус наадмыг Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль тогтоомжийн дагуу соёл, урлагийг хөгжүүлэх иргэдийн соёлын эрэлт хэрэгцээг хангах, театрын урлагийн нэгэн төрөл болох хошин урлагийг хөгжүүлэх, уран бүтээлчдийн идэвхи, зүтгэл, хөдөлмөрийг үнэлэх зорилготойгоор зохион байгуулсан юм.

17807330_1233384426779489_6870760964537212216_o

17807225_1233384723446126_354992532283287024_o

17637017_1233384800112785_5138380443815509024_o

17546775_1233384890112776_1000498978511282303_o

17758282_1233384900112775_3642320014285208145_o

17758431_1233383753446223_7416014197419911492_o

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“НОМОО СОЛИЛЦЪЁ” ӨДӨРЛӨГ 4 ДЭХ УДААГАА БОЛЛОО

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт тогтмол зохион байгуулж байна.

2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Номоо солилцъё өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж буй бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номоор бэлэг барилаа.

20170401_13052220170401_130523

Хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж залуучуудын оролцоо манлайллыг бий болгож флаш моб бүжгээр нийгэмд уриалга гарган ажилласан нь энэ удаагийн өдөрлөгийн онцлог байв. Төрийн бус байгууллагын залуучууд номоо солилцох өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, номоо солилцохоос гадна флаш моб бүжиглэж, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд зориулсан номын хандивын аян өрнүүлж байгаа юм.

400 гаруй иргэд цуглан номоо солилцсон энэхүү арга хэмжээний үеэр “Номтой өглөө” клуб, Адпро ХХК-ууд дэмжин оролцож үйл ажиллагаагаа танилцууллаа.

Дараагийн номоо солилцъё өдөрлөг 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн 12:00-16:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах тул эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.

 

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

НОМОО СОЛИЛЦСОН ЭХНИЙ 200 ХҮН ГАРЫН БЭЛЭГТЭЙ

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байна.

Энэ удаагийн өдөрлөгийг үндэсний шилдэг бүтээгдэхүүн “Шар доктор” болон “Интерном” номын дэлгүүр дэмжин ажиллаж байгаа бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн эхний 200 хүнд бүтээгдэхүүн, номын бэлэг бэлдээд байна. Хамтран зохион байгуулагчаар “Positive mind” ТББ, “Hello UB” ТББ ажиллаж байна.

Эрхэм уншигч та бүхнийг 04 дүгээр сарын 01-ний Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.

 НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

“ХОТЫН СОЁЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Хотын соёл” аяны хүрээнд улирал тутам “Хотын соёл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж, 2017 оны Нэгдүгээр улиралд “Хот ба үйлчилгээний соёл” дэд сэдвийн хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болж өндөрлөлөө. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Соёл, урлагийн газрын харъяа байгууллагууд, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Соёл, урлагийн их сургууль зэрэг байгууллагуудын төлөөлөл, оюутан залуучууд оролцлоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд Соёлын үйлдвэрлэл, төрийн үйлчилгээний соёл, суурин иргэншлийн соёлын асуудал зэрэг олон сэдвүүд хөндөгдөж, цаашид хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэж цахим сэтгүүл гаргах, илтгэгчидтэй хамтарсан сошиал нэвтрүүлэг бэлтгэн гаргаж, олон нийтэд сурталчлах юм.

Мөн энэ өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын харъяа байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнийг зохион байгуулж, салбарын тулгамдаж буй асуудал, I улирлын үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл солилцож ажиллалаа.

17626409_1487996337900460_2632161767535658470_n 17630051_1487993391234088_6953669946397451467_n 17554432_1487999207900173_8285307487818883937_n 17553883_1487993324567428_1676568844070069854_n 17523423_1487998344566926_2883231394668724027_n 17523011_1487993461234081_7759931313814630006_n

“АЗТАЙ БАДАРЧИН” ХОШИН УРЛАГИЙН ИХ НААДАМ ЭРГЭН ИРЛЭЭ

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ. Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй “Азтай бадарчин” наадам энэ жил “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж. Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.

Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй “Азтай бадарчин” наадмын шилдгүүд 2017 оны 04-р сарын 03-ны 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно. Дашрамд дуулгахад эрхэм уншигч та http://urlag.mn/AztaiBadarchin/ тус линкээр зочилж шилдгийн шилдэгт нэр дэвшиж буй уран бүтээлчдийн нэрстэй танилцаж саналаа өгөх боломжтой.

Aztai_badarchin_ner_devshigchid5652795982017-03-27-23-02[www.urlag.mn]

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбар хүргэлтийг 1900-1800-аас лавлахын зэрэгцээ цахим тасалбарыг www.TICKET.mn сайтаар захиалаарай.