САР ШИНИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Улиран одож буй Туулай жил манай байгууллагын хувьд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгууллагын бүтэц, орон тоогоо шинэчлэн хүний нөөцийн бүрдүүлэлтээ бүрэн хийсэн, MNS ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн, харьяа байгууллагуудын барилга байгууламж, бүтэц, орон тоонд өөрчлөлт шинэчлэл хийж дэмжлэг үзүүлсэн, Улаанбаатар хотын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд “Ардын урлаг ба гар урлал”-ын төрлөөр нэгдэн орсон, Соёлын бүтээлч сарын хүрээнд “Соёлын эрхийн бичиг”-ийн тандалт судалгааны ажлыг өрнүүлэн 22,552 сурагчдыг хамруулсан, “Улаанбаатар хаврын баяр-2023” соёл, урлагийн сургуулиуд, байгууллагууд сургалтын төвүүдийн нэгдсэн өдөрлөг, “Asia Folk-2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам гэх зэрэг 30 гаруй томоохон үйл ажиллагааг зохион байгуулан соёлын үйлчилгээний хүртээмжээ тэлсэн, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн, гүйцэтгэлийн үнэлгээгээ сайжруулсан ололт амжилт дүүрэн жил байлаа.

Ирж буй XVII жарны “Хилэнт Эх” хэмээх модон луу жилдээ ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, өмнөх жилийн ололт амжилтаа бататгаж, Улаанбаатар хотын соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын хөгжлийн зураглал, бодлого, төлөвлөлтийг тодорхойлж, “Бүтээлч хот” төслийн хэрэгжүүлж, Соёлын биет болон биет бус өв уламжлалыг дэмжин хөгжүүлж түгээн дэлгэрүүлсэн, оюуны өмчийг дээдэлсэн, түүх соёлын хөдлөх, үл хөдлөх дурсгалуудыг сэргээн засварлаж аялал жуулчлалын бүтээгдхүүн болгож, нийслэлийн иргэд, хүүхэд, залуучуудыг эх орноороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлсэн жил байх болтугай.

Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ХҮНДЭТГЭСЭН:

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Энхтайваны Цэнд-Аюуш

https://www.facebook.com/ubculture/