Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын спорт өдөрлөг 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Багахангай дүүрэгт 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн спорт өдөрлөгт Нийслэлийн Соёл, урлагийн газар, харьяа байгууллагуудын 9 багийн 150 гаруй тамирчид оролцож гар бөмбөг, алсын зайн шидэлт, ширээний шагай гэсэн 3 төрлөөр өрсөлдлөө.

Гар бөмбөгийн тэмцээнд Б.Батбаяр ахлагчтай Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн баг тэргүүн байр, Б.Алтанцоож ахлагчтай Багахангай дүүргийн баг дэд байр, С.Дэлгэрхангай ахлагчтай Багануур дүүргийн Соёлын ордны баг гутгаар байр, Алсын зайн шидэлтийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Багахангай дүүргийн Соёлын ордны тамирчин Г.Отгонжаргал, эмэгтэйчүүдийн төрөлд Багахангай дүүргийн Соёлын ордны тамирчин Г.Мандхай нар тэргүүн байр, Ширээний шагай төрөлд Багахангай дүүргийн Соёлын ордны баг тэргүүн байрт шалгарч тус тус алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.

Багийн дүнгээр Б.Алтанцоож даргатай Багахангай дүүргийн Соёлын ордны баг тэргүүн байр, Ш.Ганцэцэг даргатай Багануур дүүргийн Соёлын ордны баг дэд байр, О.Анхбаяр захиралтай Хан-Уул дүүргийн Соёлын ордны баг гутгаар байр эзэлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнагдсан.

Тэргүүн байр эзэлсэн Багахангай дүүргийн Соёлын ордон шилжин явах цомыг гардан авлаа.

1 2a

Recommended Posts