Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ болон БНСУ-ын Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-дын хооронд санамж бичиг байгуулж, “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэдэх “Залуу уран бүтээлчдийн нэгдэл”-тэй хамтран хоёр хотын уран зураачдын хамтарсан үзэсгэлэнг 2018 оны 07 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Пусан хотын “Урлагийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ болон “Монголын урлагийн ажилтны холбоо” ТББ-тай 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ нь Улаанбаатар хот ба Пусан хотын уран бүтээлчдийн хооронд бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд таатай орчин  бүрдүүлж, цаашид соёл урлагийн солилцоог хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа   болсон юм.

Мөн тус санамж бичгийн анхны ажил болгон Улаанбаатар хотноо 2018 оны 07 дугаар сарын 10-аас 20-ны өдрүүдэд хоёр хотын уран бүтээлчдийн хамтарсан дүрслэх урлагийн үзэсгэлэнг Блю Мон цамхгийн “Норфей Арт галерей”-д зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд нийт 50 уран бүтээлчийн уран зураг тавигдсанаас 25 бүтээл нь Пусан хотын уран зураачдын бүтээл байлаа.

Энэхүү үзэсгэлэн нь хоёр хотын дүрслэх урлагийн салбарын уран бүтээлч, эрдэмтэн судлаач, оюутан залууст уран бүтээлийн шинэ ололт, уран бүтээлийн санаа, харилцан туршлага солилцсон,  хоёр хотын соёлыг сурталчилсан ач холбогдол бүхий арга хэмжээ боллоо.

37597947_10213742592774050_1598098597163827200_n 37233528_10212089850981785_5298608068248993792_n (1) 37216400_10212094942749076_3594525741397573632_n 37175294_1820114394741340_2304138899334627328_n 37150220_10212089849981760_2202901735574339584_n (1)

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

Recommended Posts