СОЁЛЫН ӨВИЙГ НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛНА

Маргааш буюу 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12:00-15:00 цагийн хооронд УДЭТ-ийн өмнөх талбайд Чингис хааны өв, соёлын хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаачид хамтран Чингис хаан музей, дундад зууны үеийн археологийн чухал олдворуудыг танилцуулна.

Соёлын өвийг нээлттэй танилцуулах тус үйл ажиллагааг Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Соёлын цаг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Соёлын дэд сайд М.Батбаяр, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Г.Эрэгзэн нар нээж оролцоно. Мөн доктор, дэд профессор Б.Цогтбаатар “Түүх соёлын хосгүй өв-Рашаан хадны дурсгал” сэдвээр, доктор, дэд профессор Э.Пүрэвжав “Монголын нууц товчооны Монгол хөрвүүлэг, гадаад орчуулгын тухай”, доктор, профессор Ж.Базарсүрэн “Их Монгол улсын цэрэг”, доктор Д.Болдхуяг “Дундад зууны Монголчуудын хот суурин”, доктор С.Хүрэлсүх “Нүүдэлчдийн өвөрмөц оршуулгын дурсгал XIII-XIV зуун” сэдвээр тус тус танилцуулга мэдээлэл хийнэ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 142 дугаар тогтоолоор байгуулагдсан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаа, Чингис хаан музейн бүтээн байгуулалтын үйл явц, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөг дэх дундад зууны үеийн археологийн чухал олдворуудаар бэсрэг үзэсгэлэн гаргаж, тайлбар танилцуулга хийх тул иргэд та бүхнийг урьж байна.

“СОЁЛЫН ЦАГ” АЯНЫ НЭЭЛТИЙН ВИДЕО

Соёлын яам, НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргүүлэх зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлж байгаа. Тус аяны нээлтэд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албаны хүмүүс, урлагийн байгууллагуудын удирдлагууд, уран бүтээлчид оролцсон.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Иргэдийн соёл урлагийн хэрэгцээг хангах шаардлагын хүрээнд номын сан, кино театр зэргийг үе шаттай нээж байгаа ч томоохон урлагийн үйл ажиллагаа хаалттай хэвээр байна. Иймээс олон хүн цуглуулахгүйгээр иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мөн дүүрэг бүрт нийтийн биеийн тамирыг дэмжих хөдөлгөөн өрнөж байгаа. “Соёлын цаг” аянаараа дамжуулж иргэддээ соёл, урлагийн үзвэр үйлчилгээ тоглолтуудаа хүргэхээр зорьж байна” гэв. “Соёлын цаг” аяны хүрээнд нийслэлийн 9 дүүргийн 21 байршилд 21 мэргэжлийн урлагийн байгууллагууд урлагийн тоглолт, музей, нүүдлийн номын сан зэрэг үзвэр үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүйгээр толилуулахын зэрэгцээ дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх юм.

“СОЁЛЫН ЦАГ” АЯН ЭХЭЛЛЭЭ

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам болон НЗДТГ хамтран “Соёлын цаг” аяныг эхлүүллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо. Нийслэлийн  есөн дүүргийн 24 байршилд соёл урлагийн байгууллагууд хуваарийн дагуу урлагийн үйл ажиллагаа зохион байгуулна.  “Соёлын цаг” аян 10-р сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Аянд:

  • Дуурь бүжгийн эрдмийн театр
  • Драмын театр
  • Үндэсний урлагийн их театр
  • Улсын филармони
  • Хүүхэлдэйн театр
  • Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр
  • Хилийн дуу бүжгийн чуулга
  • Улаанбаатар чуулга
  • Цагдаагийн Сүлд чуулга
  • Номын сангууд болон музейн байгууллагууд оролцож байна.

СОЁЛЫН ОРДНУУДЫН СОЁЛЫН ӨВИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

СОЁЛ, УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОЁЛЫН СУРГУУЛИЙН “СОЁЛЫН ӨВИЙН БОЛОВСРОЛ-I” 14 ХОНОГИЙН 3 КРЕДИТИЙН ЗАЙН СУРГАЛТАД ТУС ГАЗРЫН ХАРЬЯА СОЁЛЫН ОРДНУУДЫН СОЁЛЫН ӨВИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД 2020 ОНЫ 05 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРӨӨС ХАМРАГДАЖ БАЙНА.

НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН АЖИЛЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ШВЕЙЦАРЫН АГЕНТЛАГИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, АЗИЙН САНТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ ХОТЫН ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД “МS EХСЕL ПРОГРАМ” СЭДЭВТ СУРГАЛТАД НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА.

БСШУСЯ-НААС НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Сэргэлэн, Ахлах мэргэжилтэн Г.Ичинхорлоо нар Нийслэлийн Соёл, урлагийн газарт зочилж, тус газрын удирдлагуудтай уулзалт хийж “Covid 19” цар тахлын үед хэрхэн ажиллаж буй талаарх нөхцөл байдалтай танилцлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хэмжээнд соёл, урлагийн салбарт тулгараад буй өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Б.Сэргэлэн дарга мэдээлэл өгсөн бол, нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд болон нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмж, цаашид төлөвлөж буй ажлуудын талаар Ч.Бат-Эрдэнэ дарга мэдээлэл хийв.

Нийслэлийн Соёл, урлагийн газар нь 2020 онд Нийслэлийн Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 8 зорилтын 18 ажлыг салбарын бодлого, үйл ажиллагааг дээшлүүлж, хөгжүүлэх чиглэлээр, Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд 25 ажлыг салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүдийг дэмжих, хамтран ажиллах, иргэд, жуулчдад соёл, урлагийн олон төрөлт үйлчилгээг хүргэх зорилгоор батлуулан ажиллаж байгаа. Дээрх ажлуудаас “Covid 19” цар тахлын үед хэрэгжүүлэх боломжтой “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аян, “Хотын соёл” бүх нийтийн аяныг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөр, “Чулуун соёлын өв үндэсний хөтөлбөр”, “Сонгодог урлаг III үндэсний хөтөлбөр”, “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”, “Монголын нийслэл Сарьдгийн хийд” төслийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа.

Түүнчлэн Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй соёл, урлаг, цэнгээнт үйлчилгээний байгууллагууд, аж ахуй нэгжүүдтэй холбогдолтой гарч буй тогтоол, захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавин ажиллаж байна.